|

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа

2022 оны 1-р сарын 23

Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-23 нд нийтлэгдсэн байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр /2022.01.20/ хуралдлаа. Тус хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцжээ. Шүүгчдийн сахилгын хорооноос гаргасан шийдвэрийн талаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

"Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д заасны дагуу шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохгүй мөн Шүүгчийн ёсзүйн дүрмийн 1.3 шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн, 2.3 шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгч нарын зөрчлийн хэр хэмжээг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг ялгамжтай оноохоор шийдвэрлэлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112.1, 112.2-т заасныг удирдлага болгон тогтоох нь:

  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл,
  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдууллаа" гэв.


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:40Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:34Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:28ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:15Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:13Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:09Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:58Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:50Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:54Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой2021, 12 сар 23. 11:47Гал түймрийн аюулаас 22 иргэнийг аварлаа2021, 12 сар 23. 11:40Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа2021, 12 сар 23. 11:34Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа2021, 12 сар 23. 11:26Нийтийн тээвэр ариутгал2021, 12 сар 23. 10:59МУТАЦИД ОРСОН ШИНЭ ВИРУС 500 ДАХИН ХУРДТАЙ ТАРХАЖ БАЙНА2021, 12 сар 23. 10:47

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency.