Шинэ жилийн баярын эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, амь насыг хөнөөх хэргүүд олноор бүртгэгдэж байна. Хоногт эрүүлжүүлэгдэж буй хүний тоо ч 200-аас буухгүй байна.
Өчигдөр өндөр настай эхийгээ согтуурсан үедээ зэрлэгээр зодсоор амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Тодруулбал, ХУД-т оршин суух 48 настай Ч нь төрсөн эх 83 настай Б-ээ зодож, амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийн газар бүхэлдээ цусанд будагдаж, талийгаачийг эрэмдэглэн хэрцгийгээр хөнөөсөн байжээ. 48 настай Ч нь тухайн үед согтуу байсан аж.
Согтуугаар хүний амь насыг хохироох хэргүүд ихэвчлэн гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа учир архины хэрэглээндээ ухамсартай хандах, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна.
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна
Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.