|

Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас

2021 оны 12-р сарын 23

Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-23 нд нийтлэгдсэн байна.

Хувь хүн олсон орлого, өөрийн мөнгөө зөв зарцуулж байж ахуй амьдралаа дээшлүүлж чадна. Орлогоо нэмэгдүүлэх, зардлаа оновчлох нь мөнгөний удирдлага юм. Хувь хүний мөнгөний удирдах олон арга байдгаас эхний ээлжинд дараах  аргуудыг танилцуулж байна.

Эхний арга: Өөрт байгаа мөнгөө үүрэг, зориулалтаас хамааруулж ангилж сур.   

Хоёрдугаар арга: Амьдралынхаа зоригоосоо хамаарч мөнгөө зөв хуваарила. 

Шигтгээ.

Нэг хүн хуримтлалтай болохыг хүсээд 50000₮ төгрөг хугацаатай хадгаламжинд хийжээ. Тун удалгүй түүнийг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн байдаг. Учир нь мөнгөө үүрэг, зориулалтаар нь ангилж удирдаагүйтэй холбоотой.   

Хувь хүнд олон төрлийн мөнгө байдаг. Үүнд:

  1. Хармааны буюу түрийвчний мөнгө
  2. Харилцах дансны буюу цалингийн картны мөнгө. Үүнийг дебет карт гэж нэрлэдэг.
  3. Кредит карт
  4. Хугацаагүй хадгаламж
  5. Хугацаатай хадгаламж
  6. Хадгаламжийн сертификат
  7. Бонд
  8. Хувьцаа г.м

Дебет карт – эхлээд дансанд  мөнгөө хийгээд, түүнээсээ хэрэглэдэг карт.

Эдгээр мөнгийг ашиглаж байгаа хэлбэрээр нь дараах байдлаар ангилдаг.  Үүнд:

  1. Бэлэн мөнгө
  2. Бэлэн бус мөнгө

Кредит карт – дансны мөнгөний үлдэгдлээсээ хэтрүүлэн хэрэглэж болдог.

Мөнгөнүүдийг орлого олж байгаа байдлаар 2 бүлэглэж болно. Үүнд:

  1. Орлого авчирдаггүй мөнгө
  2. Орлого авчирдан мөнгө

Мөнгөний ангилалуудыг мөнгөө удирдахад хэрэглдэг.

Мөнгөний үүргүүд болон зориулалтууд нь өөр хоорондоо ялгаатай. Эдгээр ялгааг мэдснээр мөнгийг оновчтой удирдаж болно.

            Мөнгөний үүргийг төлбөрийн хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэдэг мөнгө, гэнэтийн хэрэгцээ гарахад хэрэлэглэгддэг мөнгө, хуримтлалын мөнгө гэж ангилана.

Төлбөрийн хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэдэг түрийвчний мөнгөний үүрэг нь өдөр тутмын хэрэглээний эд зүйлс, амьдралын хэрэгцээт зүйлсийг худалдан авахад хэрэглэгддэг. Түрийвчний мөнгөний зориулалт нь санхүүгийн хамгаалалтад хэрэглэгдэнэ. Харин картад байгаа мөнгө, хугацаагүй хадлгаламжийн мөнгөний зориулалт нь санхүүгийн аюулгүй байдлыг хангах мөнгө байдаг. Хуримтлалын мөнгөний зориулалт нь мөнгө, хөрөнгө өсгөхөд зориулагддаг тул түүнийг санхүүгийн эрх чөлөөг хангах мөнгө гэж тодорхойлдог.

Хүснэгт 1 дээр мөнгөний төрлүүдийг гүйцэтгэдэг үүрэг болон зориулалтаар нь нэгтгэн харууллаа. Гэхдээ цалингийн картын мөнгө нь өдөр тутамын худалдан авалтад хэрэглэгдэхээс гадна түүний үлдэгдэлд хүү төлөгдөж байвал мөнгө өсгөж байгаа утгаараа хуримтлалын зориулалт агуулж байж болно. Харин картын үлдэгдэлд хүү төлөгдөхгүй байвал хуримтлалын зориулалтад ашиглагдахгүй. Ер нь цалингийн картын мөнгө нь санхүүгийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Иймээс харгалзах тэмдэглэгээ нь том хэмжээтэй байгаа юм.

Хүснэгт 1. Хувь хүний мөнгөний хэлбэр, төрөл, тэдгээрийн зориулалт, үүрэг.


 Эх сурвалж: "Хувь хүний санхүү. Онол, арга зүй" 2015 он.

Хадгаламжийн сертификат – тодорхой хугацаагаар мөнгөө байршуулж буй хадгаламж эзэмшигчдэд банкны зүгээс олгосон үнэт цаас.

Хүснэгтийг уншихдаа тэмдэглэгээний хэмжээг анхаараарай. 3 өөр хэмжээтэй байгаа шүү. Том хэмжээ нь гол үүргийг нь илэрхийлсэн болно.

Хугацаагүй хадгаламжийн үүрэг нь санхүүгийн аюулгүй байдлыг хангахад оршино. Хүү бодогддог учир мөнгө өсгөх үүрэг гүйцэтгэдэг ч санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зориулалт бага зэрэг байдаг талтай.

Харин хугацаатай хадгаламж, хадгаламжийн сертификатын мөнгө нь хуримтлалын үүрэг гүйцэтгэж, санхүүгийн эрх чөлөөнд зориулагддаг. Хадгаламжийн сертификатын  хугацаатай хадгаламжаас ялгагдах ялгаа нь санхүүгийн аюулгүй байдлын үүрэг гүйцэтгэдэггүй. Учир нь хадгаламжийн сертификатын мөнгийг хугацаанаас өмнө "авч" болдоггүй. Хугацаатай хадгаламжаас мөнгөө авчихдаг "зуршилтай" хүн хадгаламжийн сертификатад мөнгөө байршуулах нь хамгийн сайн удирдлага болно.  Хадгаламжийн сертификат нь нэрлэсэн үнэ, хугацаа, хүүгийн нормоороо ялгаатай бадаг.

            Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн оронд мөнгөний удирдлагад хувьцаа, бонд зэрэг үнэт цааснууд хэрэглэгддэг.

МУИС-ийн БС-ийн багш доктор, профессор Лувсандоржийн Оюун.

Эх сурвалж: sankhuugiinbolovsrol.mn



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.