|

Нийтлэг үйлчилгээний журамд ТҮЦ-ийн зохицуулалтыг оруулж байна

2021 оны 12-р сарын 23

Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-23 нд нийтлэгдсэн байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын 100 жилийн ой болоод Нийтлэг үйлчилгээний журмын талаар ярилцлаа.

-100 жилийн түүхтэй худалдаа, үйлчилгээний салбарынхан цар тахлын улмаас хүндрэл бэрхшээлийг туулж байна. Нийслэлийн хувьд энэ салбарынхны оролцоо өргөн хүрээтэй байдаг болов уу?

-Монгол Улсын худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний  100 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч цар тахлаас үүдэн хойшлогдсон нь ч бий. Орчин цагийн худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөнөөс хойш 100 жил болж байна. Эртний түүх сөхвөл, Хүннүгийн үеэс түүчээлэх маш урт түүх болно. Худалдаа арилжаа, хоол үйлдвэрлэл гэдэг бол хүний амьдралын  анхны харилцаа байдаг шүү дээ. Ойн хүрээнд салбарын түүхийг харуулсан ном, кино гарсан.

Салбарын маань 74 хувь нь нийслэл хотод төвлөрч, нийт ажиллагсдын 81 хувь нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа бий. 2020, 2021 оны тухайд “Ковид-19” цар тахлын улмаас манай салбарынхан багагүй бэрхшээлийг туулж ирлээ. Монгол Улсад цар тахлын тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн хоол үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг нийслэлийн удирдлагууд баримталж ирснийг энд тодотгоё.

-Худалдаа, үйлчилгээний салбарт хэчнээн аж ахуйн нэгж багтдаг вэ. Тэднийг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт нийт 18664 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын улмаас учрах хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс нийслэлийн зүгээс 17 чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Юун түрүүнд онцлох ажил бол Хариуцлагын гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу үе шаттайгаар үйл ажиллагааг нь нээгээд явсан.

-Энэ салбарт ажиллагсдын дагаж мөрддөг нийтлэг үйлчилгээний журамд өөрчлөлт орж байгаа. Ямар өөрчлөлт орж байгаа болон шинэлэг зүйл заалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Нийтлэг үйлчилгээний журмыг шинэчлэн боловсруулж байна.  Уг журмыг гурван удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт оруулсан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Нийтлэг үйлчилгээний журмыг нийслэл өөрөө баталж, дагаж мөрдөх боломж бүрдсэн. Журмын шинэчлэлийг ирэх оны эхэнд НИТХ-д өргөн барьж батлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Шинэчлэн боловсруулж буй Нийтлэг үйлчилгээний журамд хэд хэдэн шинэлэг зүйлсийг тусгаж байгаа. Ая тухтай дэлгүүр гэсэн шинэ төрөл, шинэ нэр томьёог журамд оруулсан. Урьд нь энэ чиглэлийн үйлчилгээ манайд нэвтрээгүй байсан бол шинээр бий болсон CU, GS-25 зэрэг сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг ая тухтай дэлгүүрт багтааж байгаа. Мөн томоохон зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтыг оруулж байна.  

-Нийтлэг үйлчилгээний журмаас гадна дагаж мөрдөх стандартуудтайгаа уялдуулж байгаа юу?

-Манай салбараас хоол үйлдвэрлэл, жижиглэн худалдааны стандартууд хамгийн сүүлд буюу 2019 онд шинэчлэгдсэн. Нийтлэг үйлчилгээний журмаа урьд өмнө мөрдөж буй болон шинэчлэгдэн батлагдсан стандартуудтай  уялдуулан боловсруулж байгаа. Мөн иргэдээс санал авч байна. Иргэд нийтлэг үйлчилгээний журмын төсөлтэй танилцаад, саналаа өгөх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:40Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:34Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:28ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:15Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:13Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:09Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:58Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:50Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:54Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой2021, 12 сар 23. 11:47Гал түймрийн аюулаас 22 иргэнийг аварлаа2021, 12 сар 23. 11:40Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа2021, 12 сар 23. 11:34Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа2021, 12 сар 23. 11:26Нийтийн тээвэр ариутгал2021, 12 сар 23. 10:59МУТАЦИД ОРСОН ШИНЭ ВИРУС 500 ДАХИН ХУРДТАЙ ТАРХАЖ БАЙНА2021, 12 сар 23. 10:47

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency.