|

Худалдаа, үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ аслаа

2021 оны 12-р сарын 22

Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-22 нд нийтлэгдсэн байна.

Цар тахлаас үүдэлтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарынхан бүтэн хоёр жилийг хүндхэн байдалд үдсэн. Захын худалдааны төв, баар, зоогийн газарт ороод тэдэнд тохиолдсон бэрхшээлийг мэдрэх боломжтой бөгөөд зүйрлэвэл тэд гарцан дээр улаан гэрэлтэй учирсан мэт санагдана. “Ковид-19”-өөс болж, байнгын улаан гэрэл асаастай байсан худалдаа, үйлчилгээний салбарт ковидын гурав дахь оны босгон дээр ашгүй нэг гэрэл солигдлоо. Он дуустал шар гэрэл асах бөгөөд шинэ оны анхны өдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотын худалдаа,  үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ асна. Нийтдээ 74 төрлийн худалдаа, үйлчилгээг ЗӨВШӨӨРӨЛ гэх чөдөр тушаанаас салгах зоримог шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний удирдлагын багийнхан гаргаж,  олон нийтэд танилцууллаа.

Уржигдар /2021.12.20/-аас хойш телевиз, радио, сайт, сонин гэсэн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл болоод  олон нийтийн сүлжээ тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээр амьсгалж байна.

...Дарангуйлал устаж, авлига арилж, сайн цаг ирэх нь байна.

...Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох ёсгүй.

...Хотын даргын шийдвэр No Авлига, No Хүнд суртал.

...Хөдөө орон нутагт хэрэгжүүлээсэй.

...Маш зөв, тусгай зөвшөөрөл нэрээр төрийн нэр барьсан авлига хээл хахууль жинхэнэ утгаараа бизнест асар их дарамт болдог шүү. Цуцлах хэрэгтэй ... зэрэг дэмжсэн сэтгэгдлүүд дунд “Энэ худлаа байлгүй дээ. Юм болгоныг хааж хясдаг засаг гэнэт ийм өгөөмөр болно гэдэг ёстой нар баруунаас гэдэг болж байна уу даа” гэсэн эргэлзээ, “Зөвшөөрөл авах гэж тамаа цайдаг байсан өнгөрсөн жилүүдийг бодохоор хорсол төрмөөр ч юм шиг, махаа зулгаалгуулдаг байж дээ” гэсэн гомдол цөхрөлийн аль алиныг харж болохоор байна.

Энэ бүхэн Хотын даргын шийдвэр нүдээ олсон гэдгийг батлаад байх шиг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлчилгээг үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд олголоо. Ингэснээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд жил бүр дүүргийн ЗДТГ-т үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах гэж дахин баримт бичиг бүрдүүлэх, дугаарлан зогсох, олон дахин ирж очин уур бухимдалд автах шаардлагагүй боллоо гэсэн үг.

Хотын даргын шийдвэр шинэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээр:

-Эхний ээлжид 74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр, худалдаа  эрхлэгч 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрөл авах,  түүнийгээ жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна.

-Жилд давхардсан тоогоор 167,976 баримт бичиг  /нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар 9 баримт бичиг/ бүрдүүлж, цаг хугацаа, цаас үргүй зарцуулахаа болино.

-Жилийн турш нийт 191,306,000 төгрөг, үүнээс баримт бичиг бүрдүүлэх, хувилах зардалд 41,994,000 төгрөг, тээврийн хэрэгслийн зардал 149,312,000 төгрөгийг бодитоор хэмнээд зогсохгүй төрийн байгууллагууд /багадаа 3-5 хэлтэс алба/ руу ирж, очих шаардлагагүй болж байна. Үүний цаана ил болоогүй, тооцох боломжгүй олон зардал бий. Тэр бүхнийг хэмнэх, дарамт шахалтгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг доор дурдсан бүхий л салбарынхан эдлэх болно.

Төгсгөлд онцлох хамгийн чухал зүйл бол зөвшөөрөл цуцлагдсан ч Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, шаардлага хэвээр үйлчилнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж, стандарт, шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана гэдгийг тодотгох нь зүйтэй биз ээ. 

 Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөл 

А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

Худалдаа:

  1. Бөөний худалдааны төв;
  2. Агуулах дэлгүүр;
  3. Худалдааны төв;
  4. Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
  5. Их дэлгүүр;
  6. Хайпермаркет;
  7. Супермаркет;
  8. Үзүүлэнгийн танхим;
  9. Аутлет;
  10. Бутик;
  11. Минимаркет;
  12. Хүнсний дэлгүүр;
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;
  15. Мухлаг
  16. Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
  17. Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
  18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

  1. Ресторан;
  2. Баар /диско, билльярд, караоке, бусад/;
  3. Кафе;
  4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
  5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
  6. Кофе шоп
  7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

  1. Үсчин;
  2. Гоо засал;
  3. Хумс засал;
  4. Хувцас захиалга, засвар;
  5. Гутал захиалга, засвар;
  6. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
  7. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  8. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  9. Цүнх захиалга, засвар;
  10. Нүдний шил захиалга, засвар;
  11. Цоож, түлхүүр засвар;
  12. Цаг засвар;
  13. Хими цэвэрлэгээ, угаалга;
  14. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
  15. Гэр цэвэрлэх үйлчилгээ;
  16. Айл нүүлгэх үйлчилгээ;
  17. Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

  1. Зочид буудал;
  2. Дэн буудал;
  3. Жуулчны бааз;
  4. Амралтын газар;
  5. Гэр буудал;

Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

  1. Нийтийн халуун ус;
  2. Саун;
  3. Бассейн;
  4. Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
  5. Алжаал тайлах төв /иллэг/;
  6. Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

  1. Авто засвар /агрегат, кузов/;
  2. Дугуй засвар;
  3. Автомашины угаалга;
  4. Автомашины доторлогоо;
  5. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор,

    гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

  1. Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

1.Цахим;

  1. Хүүхдийн.

Нийтийн байрны үйлчилгээ

 

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

 

  1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  5. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  6. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

 

  1. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  3. Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  5. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.