|

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ГИШҮҮДЭЭ ИНГЭЖ “ШИГШИХЭЭР“ ТОХИРЧЭЭ

2021 оны 12-р сарын 22

Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-22 нд нийтлэгдсэн байна.

Ардын намд Үндсэн хуулийг нь өөрчилж өгөх гэсэн АН-ын хоёр гишүүний гомдлоор Цэц өнгөрсөн долоо хоногт маргаан үүсгэж, ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр яаравчлав. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танхимын сайд нараа сэлгэн томилж, гишүүдийг сайдаар томилуулах гарц нь нээгдэнэ.

Шинэ оны эхэнд хоёр яам байгуулагдаж сайд нар нь ирэх сарын 1-ний өдрөөс ажилдаа орох учиртай. Мэдээж энэ хоёр яамны сайдад Н.Учрал болон Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн тэргүүтэй гишүүдийн нэрс яригдаж буй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг УИХ маш яаралтай хүлээн авч ойрын өдрүүдэд танхимдаа гишүүдийг оруулах боломж бололцоог үүсгэх юм.

Нэгэнт Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч гишүүд сайд болох нь тодорхой болсон тул Ардын нам дотор сайд болохоор дээр дооргүй гүйлдэж байна. Ерөнхий сайд тэргүүтэй намын удирдлагууд ч сайд болох хүсэлтэй бөөн "дурны хонгио"-нуудыг хэрхэн зохицуулах вэ гэдэг "толгойны өвчинд" унасан бололтой. Бүгд л өөр өөрсдийн чиглэлийн салбар яамдын “жолоог” атгахаар улайрч байгаа хэдий ч энэ удаагийн сайдын томилогоонд Ерөнхий сайд болон намын удирдлагууд нь тодорхой шалгуур тавихаар болсон талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар гишүүн сайд нарын хэрхэн сонгох талаарх яриа яригдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, нэгдүгээрт байнгын хорооны даргаар багадаа нэг жил ажилласан хүмүүс. Хоёрт, УИХ-д хоёр буюу түүнээс дээш удаагаа сонгогдсон гишүүд. Гуравт, хамгийн наад талдаа У.Хүрэлсүхийн хоёр дахь танхимд сайдаар ажиллаж байсан хүмүүсийг энэ удаад өнжөөх. Учир нь саяхан сайдын суудлаас буусан тул дараагийн гишүүдэд боломж олгохоор тооцож буй нь энэ аж. Эдгээр үндсэн шалгуурыг хангасан гишүүд гэхээр “Прогноз: Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд багтах магадлалтай “давхар дээлтэй” сайдууд” гэх материалд нэр дурдагдсан гишүүд яалтчгүй яригдах нь дамжиггүй болж байна.

 

Мөн Ардын намын Удирдах зөвлөлөөс сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэх зэрэг албан тушаалуудад цаашдаа томилох хүмүүст зориулсан тодорхой шалгуур, шаардлагыг боловсруулж хэлэлцүүлж батлуулах чиглэл өгөгдсөн. Ингэж чадвал мөнгөтэй, эсвэл танил талтай хүмүүс “ногоон” гэрлээр сайд, даргын суудалд суух боломжгүй. Төрийн албаны залгамж чанарыг бүрдүүлнэ гэж үзэж буй ажээ.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:40Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:34Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:28ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:15Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:13Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:09Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:58Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:50Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:54Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой2021, 12 сар 23. 11:47Гал түймрийн аюулаас 22 иргэнийг аварлаа2021, 12 сар 23. 11:40Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа2021, 12 сар 23. 11:34Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа2021, 12 сар 23. 11:26Нийтийн тээвэр ариутгал2021, 12 сар 23. 10:59МУТАЦИД ОРСОН ШИНЭ ВИРУС 500 ДАХИН ХУРДТАЙ ТАРХАЖ БАЙНА2021, 12 сар 23. 10:47

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency.