|

Ч.Хүрэлбаатар: Өдөрт 4.6 тэрбумын АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж бүрдлээ

2019 оны 11-р сарын 22

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-11-22 нд нийтлэгдсэн байна.

Ч.Хүрэлбаатар: Өдөрт 4.6 тэрбумын АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж бүрдлээ

НЭМЭЛТ 14:00 ЦАГ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулган завсарласны дараа сэтгүүлчдэд мэдээлл өгөв. Тэрбээр "Ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр буюу АМНАТ-ыг төлөх боломжгүй болгосон байсан. Харин өнөөдөр УИХ-ын анхны хэлэлцүүлгээр шууд баталлаа. Ингэснээр өдөрт 4.6 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж нь бүрдэж байна. Мөн 10-р сарын 30-наас өнөөдрийг хүртэлх АМНАТ-ын зөрүүг нөхөж авах хуулийн заалтыг оруулж өгч баталсан." гэлээ.

13:30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. 

ҮХЦ-ийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Хуулийн төсөлд дээрх хоёр зохицуулалтыг нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. 

Ингээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо3 цаг 3 минутын өмнөБогдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийж байна3 цаг 5 минутын өмнөС.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй3 цаг 6 минутын өмнөДэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна3 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой3 цаг 9 минутын өмнө“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 цаг 12 минутын өмнөНомхотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн3 цаг 17 минутын өмнөНийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилов3 цаг 20 минутын өмнөБЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга3 цаг 21 минутын өмнөНИТХ-ын дарга Д.Ихбаяр: Б.Пүрэвдагвыг шударга, ил тод, бүтээлч зарчмаар ажиллана гэдэгт итгэж байна3 цаг 26 минутын өмнөБ.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг5 сар 25. 10:53Инфляц өсөж, идэх хоол багасав5 сар 25. 10:52Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ5 сар 25. 10:51Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ5 сар 25. 10:49“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”5 сар 25. 10:46Дорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 сар 25. 10:44Даваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 сар 25. 10:42Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 сар 25. 10:38Цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 сар 25. 10:37Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 сар 25. 10:34Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 сар 25. 10:32Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 сар 25. 10:31"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.