|

Д.Мөнхтуул: Татвараа төлөөд 90 хувиа буцааж авах боломжтой

2019 оны 11-р сарын 19

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-11-19 нд нийтлэгдсэн байна.

Д.Мөнхтуул: Татвараа төлөөд 90 хувиа буцааж авах боломжтой

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү шинэчлэлээр татвар төлөгчдөд ямар давуу байдал үүсч байгаа талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нэг хувийн татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг нь буцаан авах боломжтой болж байгаа гэсэн. Чухам ямар тохиолдолд нэг хувийн татвар төлөх юм бэ?         

-Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчид нэг хувиар татвар төлөх, төлсөн татварын 90 хувийн буцаан олголтоор татварын хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Энд нэг хувиар татвар төлөх, 90 хувийн татварын буцаан олголт гэдэг хоорондоо ялгаатай ойлголт гэдгийг анхаарах зүйтэй.

Нэг хувиар татвар ногдуулах нь хоёр тусдаа ойлголт юм. Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын хялбаршуулсан системийг нэвтрүүлж байгаа.  Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 50 саяас доош дүнтэй хувь хүн, хуулийн этгээдэд хамаарна. Эдгээр иргэн хуулийн этгээд өөрөө хүсвэл хялбаршуулсан системд бүртгүүлж, татварын тайлангаа жилд нэг удаа өгнө. Мөн нийт борлуулалтын орлогынхоо нэг хувийг татварт төлөх юм.

Харин 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой хуулийн этгээдүүд татвар ногдуулах орлогын нэг хувиар татвараа төлнө гэсэн хоёр өөр зохицуулалт бий.  Дээрх зохицуулалт нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орсон.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуульд тусгагдсан 1 хувь болон хялбаршуулсан тайлангын горимд шилжиж төлөх 1 хувь хоёр ялгааг жишээгээр тайлбарлаад өгөөч?

Татвар төлөгч  0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлөхийг тайлбарлая. А аж ахуй нэгж 250 сая төгрөгийн борлуулалтын орлоготой  үүнээс 180 сая төгрөгийн  зардлаа хасаад цэвэр ашиг нь 70 сая төгрөг болсон. Үүнээсээ 10 хувийн татвар төлдөг байсан бол нэг хувийн татвар буюу 700 мянган төгрөгийн татвар төлөхийг хэлнэ.

Харин татвар төлөгч өөрийн хүсэлтээр хялбаршуулсан горимоор тайлан өгөхөөр  бол  50 саяас доош борлуулалтын орлоготой байх ёстой. Б аж ахуйн нэгж 30 сая төгрөгийн борлуулалтын орлоготой гэж үзвэл үүнээсээ шууд нэг хувийн татвар буюу 300 мянган төгрөг төлнө. Б аж ахуйн нэгж хялбаршуулсан горимоор тайлан өгснөөр хасагдах зардлыг баталгаажуулах баримт бүрдүүлэхгүй болно гэсэн үг юм.

-90 хувийн буцаан олголт гэж чухам юуг хэлээд байна вэ?

-300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нь жилд нэг удаа татварын тайлан өгч, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвараа төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах замаар татварын хөнгөлөлт эдлэнэ. Энэ хөнгөлөлтийг ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж эдлэхийг хуульд  тусгайлан зохицуулсан байгаа. Энэ хөнгөлөлт бол өмнө нь байгаагүй шинэ гарч ирж байгаа зохицуулалт. 

-Тухайлбал, ямар тохиолдолд энэ боломж татвар төлөгчид хаалттай байх вэ?

-Татварын хялбаршуулсан системийг өөрийн хүсэлтээр сонгон эдлэх эрхтэй.  Энэ системд хамрагдахын тулд 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой байх ёстой. Мөн татварын бүртгэлийн нэгдсэн цахим системд холбогдсон байх учиртай. Уул уурхай, согтууруулах ундаа, архи тамхины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол энэ боломжийг эдлэх боломжгүй. Ер нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бол татварын аливаа хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжгүй хязгаартай байдаг. Мөн үүрэн телефон, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг бол энэ заалт хамаарахгүй.

Энд нэг зүйлийг онцлон хэлье. Хялбаршуулсан систем сонгосон иргэн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж нь давхар өөр ямар нэгэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй. Хэрвээ татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийг хүсч байвал уг хялбаршуулсан системийг сонгож болохгүйг анхааруулж хэлмээр байна. .

-Татварын шинэчлэлээр тайлан гаргах тоо багассан гэж иргэд аж ахуйн нэгжүүд баяртай хүлээж авч байх шиг байна?

-Өмнө нь татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж бүгд жилд дөрвөн удаа, хувь хүн нэг удаа тайлан өгдөг байсан. Татварын шинэчлэлээр энэ байдлыг өөрчилж байгаа. Үүгээрээ татвар төлөгчид учруулж буй  татварын тайлагналтай холбоотой зардал, цаг хугацааг бууруулсан шийдэл болж байгаа. Нэг хувиар буюу хялбаршуулсан систем сонгосон татвар төлөгч жилд нэг удаа татварын тайлан өгөх юм.    Тухайлбал, 0-1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа тайлан өгнө. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас  дээш, татвар ногдуулах орлого 6 тэрбум төгрөг хүртэл жилд 2 удаа, 6 тэр бумаас дээш татвар ногдуулах  орлоготой бол жилд 4 удаа тайлан өгөх юм.  

Г.Нямсүрэн

 

 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.