ҮХЦ-ийн гишүүд баасан гарагт Д.Одбаярын хүсэлтийг хэлэлцэнэ
Korean air-ын онгоцоор зорчиж явахдаа өгзөгний хэрэгт холбогдсон Д.Одбаяр Монголд ирснийхээ дараа ҮХЦ-ийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээд байгаа. Түүний энэ хүсэлтийг өгчигдөр /2019.11.18/ ҮХЦ-ийн нийт гишүүдийн хурлаар хэлэлцэх байсан ч Д.Одбаяр цэцийн зарим нэг гишүүний хамт хуралд хүрэлцэн ирээгүй учраас хуралдаж чадаагүй завсарласан.
Тэгвэл Д.Одбаярын өргөдлийг ирэх баасан /2019.11.22/ гарагт Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ. Угаас Д.Одбаярын хүсэлтийг баасан гарагт хэлэлцэнэ гэж товлосон ч асуудлыг хойшлуулшгүй хэлэлцэх зорилгоор өчигдөр 16.0 цагаас хурлыг зарласан юм.
ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбат гадаадад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 21-нд эх орондоо ирэх юм. Тиймээс цэцийн гишүүд 22-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжтой болно.
Г.Тулга
ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ
Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...
Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.