Ч.Хүрэлбаатар: Хоёр жилийн өмнө батлагдсан хуулинд хориг тавьж болдоггүйг мэддэггүй юм уу
УИХ 2020 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өгч нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдэх 2 хувь дээр хориг тавихаар болсон тухай мэдээлсэн.
Гэтэл үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2017 онд батлагдчихсан хэрэгжээд хоёр жил 7 сар болчихсон хуулинд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу. Тэгээд хоригоо цэцэд тайлбарлаж чадах болов уу" хэмээн твиттер хуудастаа бичжээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо
Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй
“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.