Харри Кейн 2019 онд Английн шигшээн төлөө 11 гоол оруулж, Краучийн амжилттай зэрэгцлээ
Европын аваргын урьдчилсан шатанд Английн шигшээ баг Черногорыг 7:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Английн шигшээн довтлогч Харри Кейн хет-трик хийсэн. Ингэснээр тэрбээр 2019 онд шигшээ багийнхаа төлөө 11 гоол оруулж, Петр Краучийн амжилттай зэрэгцлээ.
Тэгвэл календарийн жилд Английн шигшээн төлөө хамгийн олон гоол оруулсан амжилтыг Жорж Хилсдон болон Дикси Дин нар эзэмшдэг. Тэд 1908, 1927 онд Английн төлөө 12 гоол оруулж байжээ. Харри Кейн дараагийн тоглолтод нэг гоол оруулахад тэдний амжилттай зэрэгцэнэ. Хоёрыг оруулбал рекорд эвдэх юм. Энэ ням гарагт Английн шигшээ Косовагийн талбайд зочилно.
FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна
Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог
МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.