|

“Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн “могойд барьдаг мод” хэн вэ?

2019 оны 11-р сарын 6

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-11-06 нд нийтлэгдсэн байна.

“Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн “могойд барьдаг мод” хэн вэ?

Хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ гэгчийг танихгүй хүн ховор биз. Тэрбээр өдгөө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дэргэд “Эв санааны нэгдэл” буюу уул уурхайн ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл гэгчийг байгуулан өөрөө даргаар нь ажиллаж байгаа. Ямартай ч түүний үйлдвэрчний эвлэлийн “ажил” гэгчийг МҮЭХ нь төдийлөн ойшоодоггүй юм билээ.

С.Эрдэнийн хувьд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд операторчин хийдэг гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ операторчин нэртэй ч нэлээд өндөр хэмжээний сул цалин авч, үүнийхээ хариуд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д “өрөө төлөх” хэлбэрээр ажилладаг бололтой юм.

С.Эрдэнэ “Эрдэнэс- Таван толгой” компанийн нэрийн өмнөөс тухайн компанийн бодлогыг шүүмжилсэн, гүйцэтгэх захирлыг нь буруутгасан хэний ч өмнөөс яахаас ч буцахгүй болтлоо улайран тэмцдэг болжээ. “Эрдэнэс- Таван толгой” компанийн 1072 хувьцааны бодлогыг буруутган шүүмжилсний нь төлөө АН-ын гишүүн Л.Наранбаатар гэдэг залууг “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ гэгч бүх талаар харлуулах ажлыг ил далд хэлбэрээр зохион байгуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн “Хоточ банхар, могойд барьдаг мод” нь болжээ.

Тэрбээр хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, Л.Наранбаатарыг “Эрдэнэс- Таван толгой” ХК-аас мөнгө нэхсэн, түүнийг нь өгөхгүй байгаа болохоор ингэж тус компанийн бодлого руу шүүмжлэлтэй хандсан гэж буруутгасан байдаг. Гэтэл үнэндээ мань “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгчийн үлгэрээр АН-ын гишүүн Л.Наранбаатар гэдэг залуу “Эрдэнэс- Таван толгой” ХК-аас 20 мянган ам.доллар буюу 50 гаруй сая төгрөг авч байсан гэдгийг үгэндэ эхэлчихэв.Тэгэхлээр “Эрдэнэс- Таван толгой” ХК яагаад Л.Наранбаатарт мөнгө өгч байсан байж таарах вэ гэдэг асуудал зүй ёсоор яригдах шаардлагатай болно. https://livetv.mn/p/9101

Түүнчлэн “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 орчим хувийг IPO хэлбэрээр гадаадын хөрөнгийн биржүүд дээр гаргах асуудлыг Монгол улсын засгийн газрын хуралдаанаар дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасан байдаг.

Харамсалтай нь “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн удирдлагууд Засгийн газрын дээрх шийдвэрийг, УУХҮ-ийн сайдын тушаал зааврыг хэрэгжүүлэхээс “түтгэлзэж” байгаа бололтой. Ингэж хэлэхийн учир нь юуны өмнө IPO гаргасан тохиолдолд тухайн компанийн бүх мэдээлэл гадаад зах зээл дээр ил болох ёстой учраас “Эрдэнэс- Таван толгой” ХК, болон түүний гүйцэтгэгч компаниудаас ил далдуур нүүрсний хувь авдаг, шантааж хийдэг, айлгаж дарамталдаг, авлига нэхдэг “нөхдүүд”-ийн орлогын нүх сүв хаагдчих гээд байгаатай холбоотой бололтой.

Бүр сүүлдээ “Эрдэнэс- Таван толгой” ХК хувьцааны IPO гаргах нь ашиггүй гэдэг санааг, мэссэжийг тус компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ улайм цайм хэлээд сууж байх жишээний. Тэрээр ингэж “төрөөс цалинждаг” атлаа төрийн бодлогыг буруу мэтээр бусдад уриалан, салбарын яамны ажлыг гацааж сууна.

Түүгээр зогсохгүй С.Эрдэнийн хувьд өөрөө Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад очиж, тэдний ажилчдыг нь өөрсдийн нь эсрэг “турхирна, ажил хаяулна” хэмээн сүрдүүлж, авлига нэхдэг, авдаг тухай мэдээллүүд өмнө нь нэг бус удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.

Ярих, хэлэх бүрдээ уулхайчдынхаа төлөө, тэдний эрх ашгийг хамгаална гэх атлаа цаагуураа тэдний нэрийг ашиглан улс төрийн тоглоомонд оролцон, хувийн өчүүхэн эрх ашгаа хэрэгжүүлж, төр засгийн ажлын эсрэг турхирч, үүнийгээ “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн оффист суучихаад, төлбөртэй нэвтрүүлгээр орж хээв нэг ярьж суугаа С.Эрдэнэ мэтийн “шантаажлагсад”-ад, тэднийг ил далдаар дэмжигсэдэд хүлээлгэдэг хуулийн хариуцлага гэж байна уу Д.Сумьяабазар сайдаа.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.