Ой тогтоолтын тамирчид 67 багц медаль хүртлээ
Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд 13 орны 133 тамирчид хоёр өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртлээ.

Багийн нийлбэр дүнгээр Монгол улс (19818 оноо) аварга, 2-р байранд БНХАУ (13536 оноо), 3-р байр Индонез улс (12439 оноо)-гоор тус тус жагссан байна.
FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна
Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог
МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.