Дөрвөн ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчилд шийтгэлд ногдууллаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Увс аймгийн нутаг дэвсгэрээс иргэн Х нь ..УВА улсын дугаартай GRANBIRD маркийн автобусаар 4 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсаныг илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэрэгч амьтны төвд шилжүүлэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харъяаллын дагуу БОГУУХХ-т шилжүүлэн ажиллалаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална
Эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв
УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.