Салхитын ордоос 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан бичлэг бий
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой 21.00 цагийн үед зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд, дөрвөн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн таван шүүгч багтаад буй. Зарлигтаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй" гэжээ.
Тэгвэл яг ямар учиртай шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, эдгээр 17 шүүгч нь Салхитын мөнгөний ордын хэрэгт орооцолдсон тул ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гэж байна. Үүнийг ч УИХ-ын дарга Г.Занданшатар батлав.
Тэрбээр “13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан” гэсэн мэдээлэл өгчээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэрсийг дахин танилцуулж байна.
- Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
- Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
- П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
- С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
- Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”
Б.Аз
Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй
Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ
“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”
Дорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.