БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Шин Хайминтай уулзлаа
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИНТАЙ САЛБАРЫН ЭДИЙН ЗАСАГ, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.
Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлж, “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг тэмдэглэв.
Ингэхдээ төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх талаар талууд харилцан тохиролцов.
Үүний дараагаар Хятад Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Нийслэлийн Ногоон нуур орчимд баригдах “1008 айлын орон сууцны хороолол төсөл”-ийн талаар талууд найрсгаар санал солилцож төсөл хэрэгжүүлэх баримт бичгийг Хятадын холбогдох байгууллагатай энэ оны 07 дугаар сард багтаан байгуулахаар тогтов.
Цаашид хоёр талын уулзалтаар хэлэлцсэн асуудлаар ойр ойрхон мэдээлэл солилцож ажиллахаар болов.



О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм
Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...
Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.