|

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо

2019 оны 6-р сарын 4

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-06-04 нд нийтлэгдсэн байна.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр (2019.06.04) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын таримал ургамлын үрийн шинэ сортыг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд дээрх хуулийн төсөлд техникийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна.

Таримал ургамлын үр, сорттой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх зорилгоор Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг салбарын яамнаас боловсруулж, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Х.Болорчулуун уулзалтын үеэр тэмдэглэсэн. Хуулийн төсөл нь үрийн салбарын хөгжил, ургамлын сорт хамгааллын оюуны өмчийн асуудлыг тусгасан үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа аж.

Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15-20 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө шаарддаг. Тэр бүр амжилт олохгүй, олон удаагийн оролдлогын үр дүнгээр нэг сорт бүтдэг. Шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортын зохиогчийн эрхийг хамгаалах нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолсон.

Таримал ургамлын үрийн чанар, хангамж, хүрэлцээ болон үрийн нөөц бүрдүүлэлт, таримал ургамлын шинэ сортын бүртгэл, баталгаажуулалт зэрэг асуудлыг зохицуулж, хэрэгжилтийг хангадаг бүтэц, тогтолцоо дутмаг.  Үр, сортын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагыг байгуулах, түүний чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож хуульчлах зэрэг эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудал тулгамдаж байгаа ч салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон “Үр, сортын бодлогоо нэгтгэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үр, сортын баталгаажуулалт, бүртгэлжүүлэлт, талбайн хянан баталгаа, үр үйлдвэрлэл, шинэ сортын хамгаалалт зэрэг асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулж тодорхой болгох нь зүйтэй” гээд олон улсын туршлагаас хуваалцаж, өөрийн саналыг хэлсэн юм.

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун таримал ургамлын үр сортын чанарыг сайжруулах, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж буй мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд тэдний саналыг хуулийн төсөлд тусгаж ажиллана гэв.

Өөрийн орны онцлогт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт сайнаар нөлөөлнө. Таримал, ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэллээ.

Уулзалтад УИХ-ын БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөхүүд болон  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Б.Уранчимэг, НҮБ-ын ХХААБ-ын төслийн менежер Б.Алтанцэцэг, төслийн ажилтан Х.Мөнх-Оргил нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо3 цаг 4 минутын өмнөБогдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийж байна3 цаг 7 минутын өмнөС.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй3 цаг 8 минутын өмнөДэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна3 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой3 цаг 11 минутын өмнө“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 цаг 14 минутын өмнөНомхотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн3 цаг 18 минутын өмнөНийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилов3 цаг 21 минутын өмнөБЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга3 цаг 22 минутын өмнөНИТХ-ын дарга Д.Ихбаяр: Б.Пүрэвдагвыг шударга, ил тод, бүтээлч зарчмаар ажиллана гэдэгт итгэж байна3 цаг 28 минутын өмнөБ.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг5 сар 25. 10:53Инфляц өсөж, идэх хоол багасав5 сар 25. 10:52Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ5 сар 25. 10:51Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ5 сар 25. 10:49“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”5 сар 25. 10:46Дорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 сар 25. 10:44Даваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 сар 25. 10:42Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 сар 25. 10:38Цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 сар 25. 10:37Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 сар 25. 10:34Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 сар 25. 10:32Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 сар 25. 10:31"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.