|

Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна

2019 оны 6-р сарын 4

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-06-04 нд нийтлэгдсэн байна.

Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.04/ зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт улаанбаатар хотын 152  хорооны 134 өрхийн эрүүл мэндийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар оролцож байна. 

Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхзүйн орчныг сайжруулж, хууль, журмын хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлж, игэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, “Хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй хувийн хэвшлийн өрхийн эрүүл мэндийн төвийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд олсон ололт амжилт, хийж гүйцэтгэсэн ажлын талаар харилцан ярилцаж, алдаа оноогоо дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсоноор тодорхой шийдвэрийг гаргахад энэхүү хэлэлцүүлэг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд зарим  мэдээллийг дурьдлаа. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь хангалттай  хэмжээнд биш байгаа ч жил ирэх бүр нэмэгдэж буйг тэмдэглэв. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь 2017 онд 2.5, 2018 онд 3.44, 2019 онд 3.59 хувь болон нэмэгдсэн байна.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон зардлын тарифаар санхүүжиж ирсэн бөгөөд нэг иргэнээр тооцсон зардал 15650 төгрөг байгааг цаашид нэмэгдүүлж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жишиг үнэ болох 12 америк доллар хүртэл нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглээд өрхийн эрүүл мэндийн төвийг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас бус төрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж гэж хардаг учир харилцаа, хандлагаараа эрүүл мэндийн салбарын эерэг нүүр царай болж явах учиртайг захив.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавилаа.

Үргэлжлүүлэн салбарын төлөөлөгчид, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газар болон өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, сайн туршлага, өрхийн эмч бэлтгэх тогтолцоо, ажлын онцлог, эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын талаар илтгэл тависан.  

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эмч нарын төлөөлөл, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, ажилтнуудын нийгмийн асуудал дандаа орхигдож байдгийг засаж залруулж, нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, эмнэлгийн байр сууцыг томсгох зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар саналаа хэлж байлаа.  

Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж  ажиллах юм.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн холбоо, салбарын төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид оролцсон нэг өдрийн хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо3 цаг 2 минутын өмнөБогдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийж байна3 цаг 5 минутын өмнөС.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй3 цаг 6 минутын өмнөДэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна3 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой3 цаг 9 минутын өмнө“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 цаг 12 минутын өмнөНомхотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн3 цаг 16 минутын өмнөНийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилов3 цаг 20 минутын өмнөБЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга3 цаг 20 минутын өмнөНИТХ-ын дарга Д.Ихбаяр: Б.Пүрэвдагвыг шударга, ил тод, бүтээлч зарчмаар ажиллана гэдэгт итгэж байна3 цаг 26 минутын өмнөБ.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг5 сар 25. 10:53Инфляц өсөж, идэх хоол багасав5 сар 25. 10:52Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ5 сар 25. 10:51Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ5 сар 25. 10:49“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”5 сар 25. 10:46Дорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 сар 25. 10:44Даваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 сар 25. 10:42Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 сар 25. 10:38Цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 сар 25. 10:37Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 сар 25. 10:34Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 сар 25. 10:32Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 сар 25. 10:31"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.