|

Улс төрийн намууд Цэцийн шийдвэрийг тойрч хэсэгтээ "хэрэлдэх" бололтой

2019 оны 5-р сарын 29

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-05-29 нд нийтлэгдсэн байна.

Улс төрийн намууд Цэцийн шийдвэрийг тойрч хэсэгтээ "хэрэлдэх" бололтой

Даваа гарагт Хэнтийн нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан. Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзсэн. 

Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон  УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Мөн нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс бус Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж  байна хэмээн дүгнэв.  

Цэцийн дүгнэлт Хэнтийд нөхөн сонгууль болох эсэхийг бүр ч эргэлзээтэй болгоод байна.  Одоо Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах эсэхээ 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв  УИХ дээрхи шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл сонгууль болохгүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

Ямартай ч Цэцийн энэ шийдвэр улс төрийн намуудын дунд хэрүүлийн алим болж хувираад байна. Үндсэн хуулийн цэц хуралдсаны маргааш буюу өчигдөр улс төрийн намууд ээлж дараалан мэдээлэл хийж, бие биеэ буруутгав. Уг нь улс төрийн намууд институцийнхээ хувьд сонгуульд нэр дэвшигчээ оролцуулах л үүрэгтэй.  Тэгснээс сонгууль зохион байгуулдаг, сонгууль болох эсэхийг шийддэг байгууллага биш л дээ.  Сонгууль явуулах нь төрийн,  бүр тодруулбал УИХ-ын үүрэг. Гэвч  намууд бие биеэ буруутгаж байна.

Цэцийн дүнэлттэй холбоотойгоор улс төрийн намуудын илэрхийлсэн байр суурийг товчлон хүргэж байна.

МАХН: Цэц жүжиг тоглолоо,  онолын шүүх боллоо

МАХН-ын дарга  Н.Энхбаяр: “МАН тодорхой хүмүүст даалгавар өгч, Үндсэн хуулийн цэцээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг авсан...Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Хэрвээ төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё... Шударга бусын хонгил хэвээрээ байна. Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө”

АРДЧИЛСАН НАМ: Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа

АН-ын дарга С.Эрдэнэ: "Цэц эрх баригчдад зориулж шийдвэр гаргалаа. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч Хэнтийд нөхөн сонгууль болохгүй гэсэн нөхцөл үүсчихлээ. Эрх баригч намын хувьд хийж байгаа үйлдэл нь ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл болж байна.

Сөрөг хүчний хувьд Үндсэн хуулийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй, харин ч МАН-ын угшилтай хүмүүс Цэцэд олон бий.Улс төрийн хариуцлагагүй шийдвэр гаргачихаад түүнийгээ сөрөг хүчин болон бусад руу нялзаах оролдлогоо эрх баригчид зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач биш аль нэг, олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэтгэдэг байгууллага болсноо ил тод харууллаа"

МАН: Цэцийн дүгнэлттэй МАН санал нийлэхгүй байгаа

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар: “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гурван үндэслэлээр гарсан байсан. Энэ дүгнэлттэй МАН санал нийлэхгүй байгаа. Агуулга бус тоо хөөсөн шийдвэр гарсан.

АН-ын дарга өнөөдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө эрх баригч намын захиалгаар Цэц шийдвэр гаргалаа гэж байна. Харин ч энэ сонгуулийг явуулахгүй байх бодлогыг АН-ын дарга С.Эрдэнэ барьж Нөхөн сонгуулийн ялагдал АН-ын даргатай хариуцлага тооцох байсан учраас ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хэмжээг АН-аас авсан. Энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл байсан”

МАН-ын Бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэл: Манай нам энэ сонгуульд оролцоход бэлэн байгаа. Харин АН хоёр хуваагдсан. Намын дарга байсан хүн нь намаасаа гараад хөдөлгөөн байгуулсан. АН-ын угшилтай 2-3 нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай байсан учраас энэ сонгуулийг хийхгүй байх тал дээр бүх талаараа ажилласан. Олон иргэн Цэцэд гомдол гаргасан юм байна.Үүнийг МАН-аас захиалсан гэж ярьж байгаагаа АН зогсоох ёстой" хэмээсэн билээ. 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо3 цаг 3 минутын өмнөБогдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийж байна3 цаг 6 минутын өмнөС.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй3 цаг 7 минутын өмнөДэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна3 цаг 9 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой3 цаг 10 минутын өмнө“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 цаг 13 минутын өмнөНомхотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн3 цаг 17 минутын өмнөНийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилов3 цаг 21 минутын өмнөБЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга3 цаг 22 минутын өмнөНИТХ-ын дарга Д.Ихбаяр: Б.Пүрэвдагвыг шударга, ил тод, бүтээлч зарчмаар ажиллана гэдэгт итгэж байна3 цаг 27 минутын өмнөБ.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг5 сар 25. 10:53Инфляц өсөж, идэх хоол багасав5 сар 25. 10:52Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ5 сар 25. 10:51Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ5 сар 25. 10:49“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”5 сар 25. 10:46Дорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 сар 25. 10:44Даваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 сар 25. 10:42Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 сар 25. 10:38Цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 сар 25. 10:37Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 сар 25. 10:34Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 сар 25. 10:32Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 сар 25. 10:31"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.