Хардах эрхтэй, гүтгэх эрхгүй гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй
Найрамдал зуслангийн газрыг эрх мэдэлтнүүд хувааж авсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэр дунд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын нэр байгаа бөгөөд энэ талаар түүнээс тодрууллаа. Тэрбээр "Хөрөнгө оруулгын мэдүүлэгт бүгд байгаа. Амьдралдаа нэг удаа амарсан. Тэр үед би хүүхэд байсан. Харин манай хүүхдүүд хааяа Найрамдалд амардаг.
Хуулиар Найрамдал зуслангийн газар БОАЖЯ-нд харьяалагддаггүй. Өчигдөр гурван хуудас мэдээлэл явж байснаа сүүлд дөрөв дэх хуудаст миний нэр орсон байна лээ. Ямар эх сурвалжаас авч хэн оруулсан нь тодорхойгүй. Хардах эрхтэй, гүтгэх эрхгүй гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой. БОАЖЯ-наас "Ногоон паспорт" аяны хүрээнд Найрамдал зусланг дэмжиж байгаа. Энд хүүхдүүдийг байгаль орчныг хамгаалах, боловсрол олгох олон арга хэмжээ хийж байна. Цаашид тогтмол хийнэ гэсэн бодолтой байна" гэв.
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.