|

Шинээр томилогдох Элчин сайд нар хэн бэ

2019 оны 4-р сарын 16

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-04-16 нд нийтлэгдсэн байна.

Шинээр томилогдох Элчин сайд нар хэн бэ

Улс төрд томилгоо ар араасаа үргэлжлэх төлөвтэй байна. Прокурорын цуврал томилгоонуудын араас АТГ-ын удирдлагууд болон  шүүгч нарынх үргэлжлэхээр байна.  Үүнтэй зэрэгцээд гадаад орнуудад суух Элчин сайд нарын  “амттай” томилгоо үргэлжлэх нь тодорхой боллоо.

ОХУ-д суугаа элчин сайд Б.Дэлгэрмааг буцааж татахаар болж байна. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд Элчин сайдаар томилогдож байсан юм.   Хэдхэн хоногийн өмнө АН-ын дэд даргаар хууль зөрчин сонгогдсон нь эргүүлэн татах  гол үндэслэл болж байна.  Эрх баригч МАН-ын бүлэг өчигдөр энэ асуудлыг дэмжчихлээ.

Эдгээрээс гадна  хэд хэдэн улсад суух элчин сайдын томилгоо хүлээлттэй хэвээр байгаа. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас 10 орчим оронд суух  Элчин сайдын томилгооны  асуудлыг  УИХ-ын чуулганд танилцуулахад бэлэн болоод байгаа ажээ. Тухайлбал, өнгөрсөн  онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дуусжээ. Түүнчлэн Канад зэрэг гурван  ч улсад элчин сайдад яригдаж байсан Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарын нэрийг  эргүүлэн татахаар болсон. 

Хэн хэн  хаана элчингээр томилогдох нь одоогоор тодорхойгүй ч   яригдаж буй хүмүүсийн нэрс  албаны хүрээнд түрүүчээсээ тодорч эхлээд байна.

Тодруулбал, Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, мөн яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр , Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор ярьсан байна.

Энд нэр дурдагдаж байгаа Н.Анхбаяр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү  бөгөөд одоо Австри улсад Элчин сайдаар яригдаж байгаа ажээ.

Дашрамд дурдахад Гадаад орнуудад суух Элчин сайд нарын хугацаа 3 жил байсныг өөрчилж 4 жил болгон нэмэгдүүлээд байгаа билээ.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.