|

АТГ-ын даргад З.Дашдаваа, С.Ганбат нарын нэр яригдаж байна

2019 оны 4-р сарын 4

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-04-04 нд нийтлэгдсэн байна.

АТГ-ын даргад З.Дашдаваа, С.Ганбат нарын нэр яригдаж байна

V6UgyХаврын чуулган энэ баасан гаригт нээлтээ хийнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт хараахан гараагүй байгаа ч УИХ-ын даргын зөвлөл өнөө маргаашгүй хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтаа гаргана гэнэ. Мэдээж энэ чуулганы хамгийн онцлох бөгөөд чухал үйл явдал нь АТГ-ын удирдлагуудыг чөлөөлж, тэдний орны хүнийг томилох. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын чин хүсэл. Тэрбээр АТГ-ын удирдлагуудыг солихын тулд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж, улмаар ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн батлуулаад авсан. 

Хуулиа батлуулсанаас хоёрхон хоногийн дараа зарлиг гаргаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн гэдэг. Харин Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ямар үндэслэлээр огцруулсан нь одоо хэр тодорхойгүй. Үүнийгээ ч тайлбарлаагүй юм. 

Харин АТГ-ын удирдлагуудыг солих асуудал УИХ-ын гарт бий. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 22.1-д АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал эсвэл огцруулах бол ҮАБЗ-ийн саналыг УИХ-д оруулна. ҮАБЗ-өөс АТГ-ын удирдлагуудыг чөлөлөх, огцруулах санал гаргавал саналаа УИХ-д хүргүүлнэ. Улмаар УИХ хэлэлцээд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжтэй санал нэгдэж байвал чөлөөлж, огцруулна. Хэрвээ санал нийлэхгүй бол АТГ-ын удирдлагууд үлдэх хуулийн заалттай аж. 

Гэхдээ энэ удаад УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх нь нэгэнт тодорхой болоод байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ хэдийнээ гаргачихсан. Бүр тэдний оронд томилох хүмүүсийн нэрийг өргөн бариад амжсан ч өнгөрсөн сарын 28-ны өдөр саналаа эгүүлэн татсан. Энэ нь ч тодорхой байсан. Учир нь түүнийг АТГ-ын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа хүргүүлэхэд л энэ бол халхавч хэмээн хүмүүс жиг жуг хийлцэж байв. Олны үг ч ортой байсныг Ерөнхийлөгч баталж, тэдний нэрийг эгүүлэн татаж, бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д дахин санал оруулах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн юм. 

Тэгвэл түүний оруулж ирэх дараагийн хүмүүс хэн бэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргаар Сийлэнгийн Ганбат, Зандраагийн Дашдаваагийн нэрийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэнэ. 

С.Ганбат нь өдгөө хурандаа цолтой, Дотоодын цэргийн штабын даргаар ажилладаг. Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгчөөс тасгийн дарга, дэд дарга, ЭЦГ-ын дарга хүртэл дэвшин ажиллаж байжээ. Ойр тойрныхон хүмүүс түүнийг ажилдаа зарчимч, шударга хэмээн үнэлдэг аж. 

Гэвч тэрбээр удахгүй генерал цолоо авахаар хүлээж байгаа бөгөөд бас бус шалтгаанаар АТГ-ын даргын албан тушаалаас татгалзсан гэх мэдээлэл байна. 

Тиймээс З.Дашдаваагийн нэрийг АТГ-ын даргад ярьж байна. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан, одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажилладаг юм байна. 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Б.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг4 цаг 50 минутын өмнөИнфляц өсөж, идэх хоол багасав4 цаг 51 минутын өмнөАхлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ4 цаг 52 минутын өмнөТост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ4 цаг 54 минутын өмнө“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”4 цаг 56 минутын өмнөДорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ4 цаг 59 минутын өмнөДаваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 цаг 1 минутын өмнөД.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 цаг 5 минутын өмнөЦас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 цаг 6 минутын өмнөАлба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 9 минутын өмнөХотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 цаг 11 минутын өмнөАварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 цаг 12 минутын өмнө"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ5 сар 21. 10:52Б.Лхагважав: Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувь хүрчихсэн байгаа5 сар 21. 10:37Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 21. 10:34Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ5 сар 20. 11:08УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурав “Хулгайгаа яах вэ” гэж УИХ-ын чуулган дээр ярилцав5 сар 19. 12:50Б.Мөнхбат: Туулын хурдны зам төсөлд шийдэл гаргана, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл зогсохгүй, эрчимжүүлнэ5 сар 19. 12:49Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй5 сар 18. 13:25Д.Сүнжид: Цахим орчинд хэн нэгнийг гутааж, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, нэр төрөө хэрхэн сэргээх нь асуудал хэвээрээ байна5 сар 18. 13:23МАН-ын бүлэг Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна5 сар 18. 12:49Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна5 сар 18. 12:34

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.