|

ҮАБЗ-ийн “гурвал”-ын хийх “цэвэрлэгээ” хаврын чуулгантай хамт эхэлнэ

2019 оны 4-р сарын 2

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-04-02 нд нийтлэгдсэн байна.

ҮАБЗ-ийн “гурвал”-ын хийх “цэвэрлэгээ” хаврын чуулгантай хамт эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэж шийдвэрлэсэн хуулийн дуулиантай өөрчлөлт бол ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Шүүх,  прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах эрх зүйн үндэслэл бий болсон явдал. 

Ерөнхий сайд нэгэнтээ “Төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутаж байгаа” гэж байсан бол одоо тэр хүсээд байсан эрх зүйн орчин нь бий боллоо.  

Батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн хууль 24 цаг цаг ч болоогүй байхдаа үйлчлэлээ үзүүлж,  Ерөнхийлөгч зарлиг гарган УЕП М.Энх-Амгалан болон орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг огцруулсан. Хуулийн өөрчлөлтөөр прокурорын удирдлагуудыг Ерөнхийлөгч хэнтэй ч зөвшилцөхгүйгээр өөрчлөх боломжтой  болсон нь ид шидээ ингэж гаргаж буй хэрэг.

Харин УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг ёсоор болгосон. Хууль батлагдсаны маргааш гарсан Ерөнхийлөгчийн дээрхи зарлигууд эдгээр байгууллагуудад “цэвэрлэгээ” эхэлсэнийг илтгэнэ. Угаас улс төрд болох юм болдогоороо болж байгаагийн нэг жишээ л  энэ байв. Одоо ч энэ “цэвэрлэгээ” цаашид үргэлжилнэ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр МАНАН бүлгийн томилгоогоор хууль прокурорын байгууллагад очсон 40 гаруй хүн бий гэж  байгаа.  Эдгээр хүмүүс хамгийн түрүүнд улс төрийн энэ салхинд өртөх нь тодорхой байх. Түүнчлэн хэд хэдэн шүүгчийн нэр ус яригддаг. Одоо хэн нь хэн бэ гэсэн шүүлтүүр хуулийн байгууллагад өрнөх нь тодорхой бөгөөд хэн явж хэн ирэх нь шударга ёсны хэмжүүрээр илэрхийлэгдэж чадвал зорилго биелэгдэж буй нь тэр болох байх.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэгэнтээ хэлснээр МАНАН бүлгийн томилгоогоор хууль прокурорын байгууллагад очсон 40 гаруй хүн бий гэж байгаа. Эдгээр хүмүүс хамгийн түрүүнд улс төрийн энэ салхинд өртөх нь тодорхой байх.

“Цэвэрлэгээ” хаврын чуулганаар Шүүх, Прокрорын байгууллагуудын шинэ удирдлага томилогдсоны дараа хэрэгжиж эхэлнэ.  Одоо хүсэх зүйл гэвэл цаашхи “цэвэрлэгээ” гагцхүү хууль журмын хүрээнд л өрнөөсэй гэх хүлээлт.   Жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг юм битгий болж, хууль хүчний байгууллагуудаа “цэвэрлэнэ” гээд  хууль журмаа гажуудуулж, хуулийнхаа дээгүүр бүү гишгээсэй гэх сануулга л байгаа юм.

Хаврын чуулгантэй зэрэгцэн АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх асуудал яригдана. Үүний дараа  томилгоонууд шил шилээ даран үргэлжлэх биз.

Өмнөх тогтолцооны үед шүүгч нарыг иргэдээрээ сонгодог байлаа.  Одоо харин томилдог болсон. Үүнийг дурдах шалтгаан гэвэл энэ томилгоонууд дээр иргэдийнхээ санал бодлыг тодорхой хэмжээгээр анзаарч анхаараасай  гэснийх. Тухайлбал, цахим орчинд  академич С.Нарангэрэлийг Улсын Ерөнхий Прокурор  байх боломжтой хүн  гэсэн иргэдийн санал явж байна. Шударга хуульч гэвэл үе дамжсэн энэ хүний нэрийг дурдахаас аргагүй. Олны санал ортой гэж үг бий. Нөгөө талаасаа  иргэдийн шударга ёсны хүлээлт, төрийн хэрэгт санаа бодлоо  нэмэрлэж буй гэдэг өнцгөөс үүнийг харах нь зөв байх.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Б.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг4 цаг 51 минутын өмнөИнфляц өсөж, идэх хоол багасав4 цаг 52 минутын өмнөАхлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ4 цаг 53 минутын өмнөТост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ4 цаг 55 минутын өмнө“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”4 цаг 58 минутын өмнөДорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 цагийн өмнөДаваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 цаг 2 минутын өмнөД.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 цаг 6 минутын өмнөЦас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 цаг 7 минутын өмнөАлба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 10 минутын өмнөХотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 цаг 12 минутын өмнөАварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 цаг 13 минутын өмнө"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ5 сар 21. 10:52Б.Лхагважав: Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувь хүрчихсэн байгаа5 сар 21. 10:37Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 21. 10:34Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ5 сар 20. 11:08УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурав “Хулгайгаа яах вэ” гэж УИХ-ын чуулган дээр ярилцав5 сар 19. 12:50Б.Мөнхбат: Туулын хурдны зам төсөлд шийдэл гаргана, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл зогсохгүй, эрчимжүүлнэ5 сар 19. 12:49Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй5 сар 18. 13:25Д.Сүнжид: Цахим орчинд хэн нэгнийг гутааж, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, нэр төрөө хэрхэн сэргээх нь асуудал хэвээрээ байна5 сар 18. 13:23МАН-ын бүлэг Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна5 сар 18. 12:49Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна5 сар 18. 12:34

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.