|

Н.Энхболд Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд үг хэллээ

2019 оны 3-р сарын 30

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-03-30 нд нийтлэгдсэн байна.

Н.Энхболд Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд үг хэллээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваа-Очир, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх Бага хуралд оролцлоо.

АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн дэлхийн 131 орны Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайд нар болон  НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар цуглаж ирэх жилийн  энхийг сахиулах ажиллагаа,  өмнөх уулзалтуудын амжилт, энхийг сахиулах үйл ажиллагаанд мэргэшсэн, өндөр чадвартай цэнхэр дуулгатнуудыг нэгтгэх, цаашид илүү чадваржуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх  зэрэг тулгамдсан олон асуудлыг  хэлэлцсэн юм.

Бага хуралд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улс орны  30 гаруй Батлан хамгаалахын сайд үг хэлсэн бөгөөд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж  эрэмбээрээ Непалын Батлан хамгаалахын сайд нэгдүгээрт илтгэлээ тавьсан юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд эрэмбээрээ наймдугаарт бичигдэж НҮБ-ын индэрээс  улс орнуудтай хамтарч энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, энхийг сахиулагчдын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах, тэдний үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах, ажиллагааны цагийн байдлыг тогтворжуулахад  Монгол Улсын оролцоо илүү өргөжинө.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн А4Р санаачилгыг Монгол Улс дэмжиж, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамтын үүрэг хариуцлагын тухай тунхаглал”-д нэгдсэн, цаашдаа ч энэхүү санаачилгыг тууштай дэмжих гэдгээ  итгэлээ дурдлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг БНАКУ-д НҮБ-ын ажиллагаанд илгээснээс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10430 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.  Өнөөдөр  Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын нэг батальон, штабын офицер, штабын ахлагч, цэргийн ажиглагч офицер зэрэг албан тушаалуудад нийт 886 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын нийт хүн амын тоо, Зэвсэгт хүчний боломж, хүчний нөөцийн чадавхитай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

НҮБ-ын Энхий сахиулах ажиллагаанп цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хурлын хүндтэй зочдын нэг нь холливудын од, жүжигчин Анжелина Жоли байлаа. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын Тусгай элч, хатагтай Анжелина Жоли итгэлдээ дэлхийн халуун цэрэгт энхий сахиулагчид байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Учир нь тэнд эмэгтэйчүүдийг хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж худалдагддаг. Мөргөлдөөний золиосонд маш олон хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж байна. Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал чухал гэдгийг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.