|

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна

2019 оны 3-р сарын 27

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-03-27 нд нийтлэгдсэн байна.

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Ямар хүн ерөнхийлөгч болж болохгүйг хамгийн хурдан ойлгуулах хүн Баттулга гэдэг нь дахин батлагдлаа. Тиймээс би урилгыг хүлээж аваад, үгүй гэж хэлэхээр ирж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэглэж болохгүй. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед хүнийг гаднаас хулгайлж авчирч, хуруу гарыг нь хугалж тамалж зовоож байсан. Үүнийхээ төлөө одоогийн ХЗДХ-ийн сайд уучлал гуйж, энэ албыг ахиж хашмааргүй байгаа юм. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй. Монгол Улс өнөөдөр шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хууль шүүхийн байгууллага уг нь их дээрдэж байсан. Авлигын индексээрээ ОУ-д 120д жагсаж байгаад 70-руу ороод ирсэн. Бүр 50 байр урагшлаад байсан" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-МАХН-ын дарга Н.Энхбаярын оймсыг гозолзуулж байсан цаг саяхан. Харин одоо таны оймс гозолзуулахад тун ойрхон байна гэж улстөрчид ярьж байна? 

-Н.Энхбаярт би уучлал үзүүлж байснаа их сайн санадаг юм. Хэн ч ямар ч албан тушаалтай бай, хууль шүүхийн байгууллагаас дуудсан бол бүгд очих ёстой гэж би боддог. Зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очиж байгаа нь би хууль шүүхийн байгууллагыг хүндэлж байгаа нь тэр. Н.Энхбаярыг хуулийн байгууллагаас 12 удаа дуудсан байдаг. Тэгээд хуулийн байгууллага аргагүй эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг юм. 

-С.Зориг агсантай холбоотой хэрэгт та ямар байр суурьтай байгаа вэ. Та Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ? 

-Аливаа хүн амины хэрэг, ялангуяа Төрийн зүтгэлтний амь насыг хөнөөсөн хэрэг хоёр шаттай л байдаг. Нэгдүгээрт, алуурчныг олох, хоёрдугаарт, захиалагчийг олох. Гэхдээ би энэ хэргийг гурван шаттай гэж харсан. Гурав дах нь ямар учиртай вэ гэхээр ямар учраас илрэхгүй ингэж удав аа гэж. Гэтэл одоо дөрөвдэх шат гэж ирж байна. Энэ нь Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат. Ямар учраас Ц.Нямдорж ийм ажиллагаа хийж байгааг одоо шалгаж чадахгүй бол хэзээ нэгэн цагт монголын ард түмэн хариултыг нь нэхэж л таарна. Шалгаж л таараа. Энэ хэргийн учир олдоно гэж итгэж байгаа. 

-Та ҮАБЗ-ийн гишүүн байсан. Гэтэл одоо хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөс чөлөөлдөг болох гэж байна. Энд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-ҮАБЗ-ийн Их хуралд оруулсан хууль өнөөдөр батлагдах уу, батлагдахгүй юу гэдэг нь асуудал бараг биш болчихлоо. Энэ хууль өнөөдөр батлагдахгүй байсан ч дахиад л орж ирнэ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч айдас гэдэг юмыг улстөрчдийн зүрхэнд суулгаад өгчиж байна. Ер нь та бүхэн мэднэ дээ.  Хууль, шүүхээс зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод өөр юу хийх юм бэ. Өөрийнхөө хамтарч байсан хамсаатнуудынхаа хэргийг алга болгож байна. 280 сая доллар, 8 тэрбумынхаа хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байна. Өчигдөр баахан хэрэг дурдаж ярьчихаад тэр тухай дурдах ч гүй байна лээ. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар дуугарсан ч гүй. Энэ бол ойлгомжтой. 

-Та Б.Хурц гэдэг хүнтэй яг ямар холбоотой юм бэ? 

-Намайг Ерөнхий сайд хийж байхад Б.Хурц гэдэг хүн тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Ажил үүргийн шугамаар л хамтарч ажилладаг байсан. 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх таныг өөрийг нь шударга бусын хонгилоор чирсэн гээд байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Ийм байхаар Монгол Улсад яаж шударга ёс тогтох вэ дээ. Шүүх нь шийдээд гурван шатны шүүхээс энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гээд шийдчихсэн байна. Шүүх хурлын бүх материал ил байгаа. Шүүхээс видеог нь аваад үзэх хэрэгтэй. Прокурор, шүүгч яагаад ямар үндэслэлээр ялласныг харах хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгч Ерөнхийлөгч болсоноосоо хойш яг ямар ажил хийсэн бэ гэхээр нэгдүгээрт, өөрийг нь дэмжихгүй байх магадлалтай Засгийн газрыг огцруулсан, одоо хууль тогтоох байгууллагыг өөрийн болгох гэж байна. 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Б.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг4 цаг 51 минутын өмнөИнфляц өсөж, идэх хоол багасав4 цаг 52 минутын өмнөАхлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ4 цаг 53 минутын өмнөТост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ4 цаг 55 минутын өмнө“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”4 цаг 57 минутын өмнөДорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 цагийн өмнөДаваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 цаг 2 минутын өмнөД.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 цаг 6 минутын өмнөЦас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 цаг 7 минутын өмнөАлба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 10 минутын өмнөХотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 цаг 12 минутын өмнөАварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 цаг 13 минутын өмнө"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ5 сар 21. 10:52Б.Лхагважав: Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувь хүрчихсэн байгаа5 сар 21. 10:37Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 21. 10:34Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ5 сар 20. 11:08УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурав “Хулгайгаа яах вэ” гэж УИХ-ын чуулган дээр ярилцав5 сар 19. 12:50Б.Мөнхбат: Туулын хурдны зам төсөлд шийдэл гаргана, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл зогсохгүй, эрчимжүүлнэ5 сар 19. 12:49Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй5 сар 18. 13:25Д.Сүнжид: Цахим орчинд хэн нэгнийг гутааж, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, нэр төрөө хэрхэн сэргээх нь асуудал хэвээрээ байна5 сар 18. 13:23МАН-ын бүлэг Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна5 сар 18. 12:49Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна5 сар 18. 12:34

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.