Настай ээжээсээ мөнгө нэхдэг "Настай хүүг" танхайн хэргээр баривчилжээ
Саяхан Өмнөд Солонгосын Жин Жү дүүргийн эмнэлэгт танхайрсан иргэн “А”-г тус дүүргийн цагдаагийн газар саатуулсан байна. Цагдаагийн газраас хэргийг тодруулахаар эмнэлэгийн ажилтнуудаас мэдүүлэг авчээ.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар 2019.03.13 өдрийн 06:54 цагийн орчимд иргэн 51 настай “А” нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 80 настай ээжээсээ “Халаасны мөнгө” өгөхийг шаардсан байна. Хариуд нь ээж нь өгөх мөнгө байхгүй тухайгаа учирласан боловч “А” эмнэлэгийн өрөөний эд зүйлсийг эвдэж танхайрч эхэлснийг эмнэлэгийн ажилтнууд хориглосон боловч тэдэн рүү дайрч, давшлан хараалын үгээр доромжилж эхэлжээ.
Эмнэлэгийн ажилтнууд 112-т дуудлага өгч танхайрагчийн үйлдлийг таслан зогсоосон бөгөөд цагдаагийн ажилтнуудын тодруулснаар “А” нь 2019.02.28-наас эхлэн баригдах хүртлээ эмнэлэгт нийт 8 удаа танхайрч байсан нь тогтоогджээ.
FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?
Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ
ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ
Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.