А.Мөнгөншагай дэрвэгэр сормууст бүсгүйчүүдээ магтан дуулжээ
Гаргасан дуу бүр нь хит болж, олон залуусын аманд аялагдах болсон “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай бие дааж уран бүтээлээ туурвиж эхэлснээсээ хойш олон сайхан хит дуунуудыг амилуулан сонсогчдоо баярлуулж, байлдан дагуулж байна. Хамгийн сүүлд “Дэрэвгэр сормууст” гэх дуугаа клипжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон нь олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьж, олон бүсгүйчүүдийн сэтгэлийг гэгэлзүүлээд байгаа гэнэ.
Түүний өмнө нь гаргасан 30 гарсан бүсгүй хэмээх уран бүтээл нь анх цацагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хамгийн их сонсогчтой хит дуунуудын тоонд зүй ёсоор багтаж, олон бүсгүйчүүдийн утасны дуудлага дээр цангинаж сонсогддог.
Тэр ч утгаараа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан түүний дараагийн уран бүтээл нь хүлээлтийг давсан сайн уран бүтээл болсон гэх сайн дүнг үзэгч сонсогчдоосоо аваад амжжээ.
Ингээд та бүхэндээ "Дэрэвгэр сормуус" дууны шинэхэн клипийг хүргэж байна.
Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-14
Зургадугаар сарын зурхай (2026.VI.01-VI.30)
С.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй
"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.