ҮСХ: Дундаж цалин 1.1 сая төгрөг болжээ
Үндэсний Статистикийн Хорооноос дундаж цалингийн талаар статистик мэдээллийг танилцууллаа.
Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын:
- 46.4 (7.1%) мянга нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай,
- 112.2 (17.2%) мянга нь 240,001-500,000 төгрөгийн цалинтай,
- 213.3 (32.7%) мянга нь 500,001-900,000 төгрөгийн цалинтай,
- 140.9 (21.6%) мянга нь 900,001-1300,000 төгрөгийн цалинтай,
- 36.2 (5.6%) мянга нь 1300,001-1500,000 төгрөгийн цалинтай,
- 103.3 (15.8%) мянга нь 1500,001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 1.2 (0.2%) мянгаар тус тус нэмэгдсэн тухай өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.
Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ
Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ
ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой
Худалдаа, үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ аслаа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.