Монголын үндэсний бөхийн холбоо Ticket.mn-тэй хамтран ажиллахаар боллоо
Монголын үндэсний бөхийн холбоо Ticket.mn-тэй албан ёсоор хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээнд МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, ticket.mn-ийн менежер А.Ариунбилэг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа эхэлснээр үзэгчид Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдаанууд болон бусад урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний тасалбарыг онлайнаар захиалан авч, цаг заваа хэмнэх бүрэн боломжтой болох юм.
Мөн өмнө бөхийн барилдаанд суудлын дугаар харгалзалгүй, дурын суудалдаа сууж үздэг байсан бол үүнээс хойш тасалбар бүр суудлын дугаартай болж байгаагаараа онцлог юм.
Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо
SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ
3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.