|

С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой

2019 оны 3-р сарын 11

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-03-11 нд нийтлэгдсэн байна.

С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой

Өнгөрөгч пүрэв гарагт болсoн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга үүрэг даалгавар өглөө.

Хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдсан хашааг чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нам даралтын зуухаар дулааны асуудлаа шийдвэрлэж байгаа сургууль, цэцэрэглэг болон аж ахуйн нэгжүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх,  худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, жижиглэн үйлчилгээний чиглэлээр хот дотор болон хотын ойр орчимд  түүхий нүүрсээр галладаг газруудын үйл ажиллагааг зогсоох, өөр эх үүсвэрээр дулааны асуудлыг нь шийдвэрлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Та бүхэн өөр өөрсдийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаарай. Нийслэл есөн дүүрэгтэй, цаашид нийслэлийн төвийн зургаан дүүрэг гэж ярихаа болих хэрэгтэй. Нийслэлийн иргэд тэгш эрхтэй, тиймээс оруулж ирж байгаа асуудлаа есөн дүүргийн хэмжээнд судалж, ярих нь зүйтэй. Утааны асуудал бол нийслэлийн иргэдийн хувьд тулгамдсан асуудлын нэг. Тиймээс төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс ажил хариуцаж байгаа хэн бүхэн, төрийн албан хаагч бүр агаарын бохирдлын эсрэг анхаарч ажиллах ёстой. Мөн албан тушаалтан бүр хотын соёлыг түгээх асуудлыг ажил үүргийнхээ нэг хэсэг гэж ойлгож ажиллаарай. Хотод ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа атлаа гал түлж, утаа гарган агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа хоолны газар, амралт зугаалга, сувиллын газрууд, дэлгүүр хоршоо, дугуй засвар, барилгын манаач зэрэг газруудын нийт 5406 янданг буулгаж, өөр эх үүсвэрээр халаалтыг нь шийдвэрлүүл. Нам даралтын зуухны асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэхдээ үүнийг мушгин гуйвуулж хотын захиргаанаас бүх янданг буулгах гэж байна гэж ойлгож болохгүй. дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор холбогдох газруудад мэдэгдлээ хүргүүл, шаардлагаа тавь. Үүнд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, НМХГ, Цагдаагийн байгууллага анхаарч ажилла. Горхи-Тэрэлжийн амралт зугаалын газраас бусад хотын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын газрууд гал түлэхгүй байх нөхцлийг бүрдүүл. Ашиг олохоор үйл ажиллагаа явуулж байгаа бол нүүрс түлж хорт утаа гаргахгүй байх, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах нь чухал. Хотын захиргааны зүгээс халаалтын асуудлыг нь  нэгдсэн журмаар шийдвэрлэх үүрэг чиглэл өгөхгүй тул элдэв байдлаар хардах шаардлагагүй. Байгууллага бүр өөрсдөө гал түлэхгүйгээр халаалтын асуудлаа шийдэх  олон боломжийг эрэлхийлэн ажиллах ёстой. Сайн дураараа нам даралтын зуухаа буулгаж, агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хотын 1 хувийн татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байгааг холбогдох газрууд судалж танилцуул. 14 хоног тутамд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх танилцуулгаа нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж бай” хэмээн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.