|

Ч.Батчулуун: Донорын тухай хуулийн талаар олон нийт зөв ойлголттой болж байна

2019 оны 3-р сарын 5

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-03-05 нд нийтлэгдсэн байна.

Ч.Батчулуун: Донорын тухай хуулийн талаар олон нийт зөв ойлголттой болж байна

Өнгөрөгч оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Донорын тухай шинэ хуулийн  заалтын дагуу байгуулагдсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдаад байгаа юм. Бид тус албаны дарга  Монгол Улсын хүний гавьяат эмч,  мэс засалч  Ч.Батчулуунтай ярилцлаа.

-Танай алба хэдийд ямар зорилгоор байгуулагдсан бэ?

-2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Уг хуулинд Монгол улсад эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байна гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын А/70 дугаар тушаал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Б/40 дүгээр тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 6 хүний орон тоотойгоор анх байгуулагдсан.

-Албаныхаа үүрэг  функцийн талаар тодруулна уу?

-Донорын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу дараах эрх үүрэгтэй. Үүнд:

-Эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих,

-тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах, тандалт хийх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,

-донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудaл эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан заавар, журмын дагуу гүйцэтгэх;

-реципиентийг хүлээх жагсаалтад бүртгэх, хяналт тавих,

-эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээллийн сан ажиллуулах;

-донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаархи мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх;

-донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль зөрчсөн үйлдлийн талаархи мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;

-донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах.

Хуулиараа яг ийм үүрэг  функтэй байна хэмээн заасан.

-Байгуулагдсанаасаа хойш нэг жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн  ямар ажлууд байна вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, УНТЭ, эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй хамтран эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан  донор болон реципиентүүдийг оролцуулсан спортын 3 дугаар арга хэмжээг 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор  Улаанбаатар хотноо амжилттай  зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд донор, реципиент гэр бүлийн гишүүд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 250 гаруй хүн хамрагдсан.

Мөн Бүгд найрамдах Турк болон Солонгос  улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, тархины үхэлтэй донорын эмчилгээний  чиглэлээр нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургасан.

-Шинэчлэгдсэн хуулиар  тархины үхэлтэй донороос эд эрхтнийг нь авч ашиглах талаар эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ заалтын хэрэгжилт хэр байна вэ?

-Хууль хэрэгжиж эхлээд харьцангуй бага хугацаа өнгөрч байна. Гэхдээ хуулийн энэ зохицуулалтын дагуу үйл ажиллагаа боломжийн хэмжээнд явагдаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн  хугацаанд тархины үхэлтэй 2 донороос 4 хүнд бөөр, 1 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ. Өөрөөр хэлбэл 5 хүний алтан амийг авраад байна.

-Донорын тухай хуулийн талаар иргэд хэр ойлголттой болж байна вэ. Хуулиа сурталчлах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Донорын тухай хуулийг олон нийтэд таниулан сурталчлах ажлын хүрээнд 1200 эмч, эмнэлгийн ажилтнууд болон анагаахын их дээд сургуулийн ахлах курсын оюутнуудад лекц уншсан байна.

Улсын төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд, дүүргийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг цуврал маягаар зохион байгуулж байна.

Донорын тухай хууль эрхтэн шилжүүлэн суулгалтын талаар брошур 500 ширхэгийг хийж олон нийтэд мэдээллийг хүргэсэн.

Мөн энэ хугацаанд Донорын тухай хуулийг дагаж мөрдөх 6 журмыг Эрүүл мэндийн сайдаар батлууллаа.

Монгол улс Истанбулын тунхаглалд 115 дахь орноор элсэн ороод байна.

-Донорын тухай хууль батлагдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт ямаршуухан байна вэ?

-Хуулийн хэрэгжилт маш сайн байгаа гэж дүгнэж байгаа. Донорын тухай хуулийг дагаж мөрдөх 6 журмыг батлуулсан гэдгийг дээр хэлсэн. Энэ журмын хүрээнд Монгол улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг 14 байгууллагаар дэмжлэгт хяналт хийсэн.

Улсын төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд зохицуулах албатай хамтран ажиллахаар  гурвалсан гэрээг байгуулаад ажиллаж байна.  

-Хууль хэрэгжснээр эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцад ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-Эртхэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчин бүрдсэн, сайжирсан. Мөн олон нийт зөв ойлголттой болж байгаа. Энэ бол сайн эхлэл гэж харж байна.

-Хуульд засч залруулмаар зүйл хэр байна вэ, Хуулийг хэрэглээд эхлэхээр  тохиолдож байгаа хүндрэл  бэрхшээл юу байна вэ?

-Донорын тухай хуулинд засч залруулмаар зүйл хэд хэд байгаа, түүний нэг жишээ гэвэл донор болох нас байгаа юм.

Хүндрэлтэй зүйл гэвэл олон нийт энэ чиглэлээр дутмаг ойлголттой байдаг. Энэ байдал шийдвэр гаргахад нөлөөлдөг. Ийм учраас бид бүхэн олон нийтэд чиглэсэн сургалт, таниулга нөлөөллийн ажлыг TV- ээр ярилцлага өгөх, хэвлэлд мэдээлэл ярилцлага өгөх, богино хэмжээний шторк мэдээллийг олон нийтийн сүлжээгээр гаргах зэргээр тогтмол хийж ирсэн.

Эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны их дээд сургууль, бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтыг долоо хоног бүр хуваарь дагуу хийж байна.

Мөн эрхтнээ худалдах, зарах тухай цахим хуудсуудад зар тавих, утсаар ярих тохиолдолууд гарч байна. Энэ тал дээр бид зохих хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж нийт ард олонд зөвөөр таниулах, ойлгуулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.