Эх орондоо ирэх хятад залуусын тоо өсчээ
Хятадын ажил олгох онлайн үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Liepin” цахим хуудасны мэдээлснээр хилийн чанадад суралцагч хятад залуусын эх нутагтаа эргэн ирэх гурав дахь том давалгаа 2017 онд болсон бол ийм үзэгдэл энэ онд дахин давтагдах төлөвтэй байгаа гэнэ. Уг хуудаснаас гадаадад суралцагчдын дунд судалгаа явуулж, энэ жил төгсөх оюутнуудаас “Төгсөөд юу хийхээр төлөвлөж байна вэ”, “Эх орондоо очиж ажиллах уу” гэж асуухад 77.02 хувь нь сургуулиа дүүргээд нутаг буцна гэж хариулсан байна.
Хятадын Боловсролын яамны тооцоогоор гадаадад их, дээд сургууль төгсөгчдийн 78 хувь нь эх орондоо эргэн ирэх болжээ. Үүнд Хятадын эдийн засгийн хөгжил, ажлын байрны олдоц голлон нөлөөлсөн бол хилийн чанадад ажил хөдөлмөр эрхлэх ярвигтай байдаг, сурч буй улс нь өртөг өндөр зэрэг шалтгааныг онцолсон залуус ч байна. Одоогоор Хятадын 5.19 сая оюутан хилийн чанадад боловсрол эзэмшиж байгаа аж.
ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ
Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ
Самсунгийн өв залгамжлалын маргаан эцэслэж, гэр бүлийн хөрөнгө огцом өсжээ
Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.