|

ЦЕГ: Тухайн цэрэгт гар хүрсэн бичлэг бий. Холбогдсон цэргийн албан хаагчдыг цагдан хорих саналаа хүргүүлсэн

2019 оны 1-р сарын 25

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-01-25 нд нийтлэгдсэн байна.

ЦЕГ: Тухайн цэрэгт гар хүрсэн бичлэг бий. Холбогдсон цэргийн албан хаагчдыг цагдан хорих саналаа хүргүүлсэн

ЦЕГ-аас талийгаач Ч.Чамин-Эрдэнэ болон Зүүнбаян дахь 336 дугаар ангид нас барсан цэргийн талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах KH apartment хотхоны ард байрлах хоосон хашаанд 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ч.Чамин-Эрдэнийн цогцос олдсон хэргийн шалгалтын ажиллагаа дууссан. Шалгалтын ажиллагаа дууссан тухай хохирогчийн өмгөөлөгч нар танилцаж байна. Энэ хэргийг нэлээн өргөн хүрээнд гурван сарын хугацаанд шалгаж ажилласан. Мөн хохирогчийн ар гэрийнхний гаргасан хүсэлтийн дагуу шалгалт явуулсан. 

Энэ хэрэгт хэргийн газрын үзлэг, мэдүүлэг авах, сэжиглэгдэж яригдаж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар тодорхой шалгалтын ажиллагааг хийсэн. 

Тэгэхээр энэ хэрэгт хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан нөлөөнд автсан зүйл байхгүй. Албан тушаалтан, эрх мэдэлтний нөлөөнд автаж, хэргийг нуун дарагдуулах нь эрүүгийн хариуцлагатай. Шалгалт дууссаны дараа талийгаачийн ах Ч.Гэрэлхүү дахин мэдээлэл хийж, гадны дөрвөн хүн талийгаачийн гэр лүү виски бариад орсон зэрэг зүйлсийг ярьсан. Үүнийг бид шалгахаар төлөвлөж байна. Энэ тухай мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайдад гар утас, мессеж бичиж, бүх чиглэлээр хүргүүлсэн байна лээ. Тиймээс Ерөнхий сайд үүнийг шалгахыг хүссэн. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгана.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сум ЗХ-ний 336 дугаар ангийн байлдагч нар барсан хэргийг шалгаж байна. Мөрдөгч хуулийн дагуу үзлэг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан. Энэ хэрэгт бид Дорноговь аймагт шалгагдаж байгаа материалыг татаж авч, үзсэн. Үүнд эргэлзээтэй асуудлууд байна лээ. Мөрдөгч нар цогцост үзлэг хийхдээ шинжээч, хүний эмчийг оролцуулах заалттай. Дорноговь аймгийн шинжээчийн цогцост хийсэн үзлэгээр биедээ ил шарх, гэмтэл сорвигүй гэж бичигдсэн байна лээ. Зурган дээр байгаа хүрэн өнгийн улаан толбо, зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу, үгүй гэдгийг бид нягталж бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж, дахин үзлэг хийх арга хэмжээ авч байна. Тухайн цэргийн ангид тухайн өдөр юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. 

Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн байдлууд гарч байна. Энэ нь үхэлд нөлөөлсөн үү гэдгийг шалгана" гэлээ. 

-Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн гэлээ. Энэ хугацаат цэргийн албан хаагчид уу. Удирдах албан тушаалтнууд уу? 

-Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Цэргийн байгууллагын дотоод чиг журам алдагдсан. Үүнээс улбаалаад тухайн цэргийн албан хаагчдыг хариуцсан ахлагч тухайн өдрийн үүрэг гүйцэтгэгчид Ротын захирагчид танилцуулсан байдаг. Одоогоор цэргүүдийг бэлтгэл сургуулилт хийгдсэн гэж тайлбарлаж байгаа. Тэдний зарим үйлдлүүд дүрс бичлэгт үлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан. 

Үүн дотор ээлжийн ахлагч цэргийн албан хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Мөрдөн байцаалт явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Энэ нь үхэлд хүргэсэн үү гэдгийг нягталж шалгаад эргээд мэдээлнэ. 

Цэрэг амиа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас "Хүнийг санаатай алах" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн холбогдож байгаа цэргийн албан хаагчдыг цагдан хорих саналаа прокурорт өгсөн. 

-Өчигдөр "Гадны нөлөөгүй" гэчихээд өнөөдөр "Хүнийг санаатай алах" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэх гэж байна. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл хийж байна вэ? 

-Өчигдөр хуулийн хэллэгийг буруу хэрэглэж мэдээлэл хийсэн байна. Дүгнэлт бол шинжилгээ хийгдсэний дараа гардаг эрхзүйн акт. Урьдчилсан дүгнэлт бол гараагүй. 

-Та түрүүн зулгаралт байна гэж тайлбарласан. Цагдаа хараад зулгаралт байна гэж мэдээд байхад шинжээч ил харагдах шарх сорвигүй гэсэн мэдээлэл өгчихөв? 

-Мөрдөгч, шинжээч хоёр цогцосны гаднах үзлэгийг хамт хийдэг. Гэхдээ хүний биед үүссэн нас барсны дараах өөрчлөлтийг мөрдөгч тэр болгон таньж мэдэж чаддаггүй учраас шинжээч эмч заавал ордог. 

-Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ах Ч.Гэрэлхүү маш олон хүнийг энэ хэргийн хамсаатан гэж ярьж байна. Үүнийг шалгаж нягталж үзэв үү? 

-Холбогдох шалгалтуудыг хийсэн. Түүний хэлсэн хүмүүсийг шалгаж үзэхэд гэмт хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон. Харин эдгээр хүмүүс хүний амь нас хохирсон хэрэгт гүтгэгдлээ хэмээн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргасан. Үүнийг шалгаж байгаа. 

-Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон болохыг олон сар шалгаж байж, хөдөлшгүй баримтаар тогтоосон гээд байна. Гэтэл ах нь цахим орчинд хүмүүсийг төөрөгдүүлж байна. Яагаад яг тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ? 

-Хориотой тодорхой хуулийн заалт байна. 

-Ч.Гэрэлхүүгийн ярьсан зүйлсээс нотлогдсон зүйл илэрсэн үү. Илрээгүй бол гүтгэлэг гэж ойлгож болох уу? 

-Түүний гаргасан мэдээллүүдийг цаг тухайд нь гаргаж шалгасан. Энэ хэрэгт сэжигтэй зүйлүүд илрээгүй. Ярьсан  зүйлүүд нь нотлогдоогүй.Мөн камерийн бичлэг алга болсон гэж яриад байгаа. Нэг ч бичлэг алга болоогүй. Тухайн өдрийн 10 цагаас 16 цаг хүртэл бүх бичлэгийг хавтаст хэрэгт оруулсан байгаа. Алга болсон зүйл байхгүй. 

Х.Соёл

 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.