|

Э.Билгүүн: Хамт гүйж байсан цэргүүдийг дарамтаас айж худал мэдүүлэг өгөхөөс сэргийлж, яаралтай хамгаалалтад авах ёстой

2019 оны 1-р сарын 25

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-01-25 нд нийтлэгдсэн байна.

Э.Билгүүн: Хамт гүйж байсан цэргүүдийг дарамтаас айж худал мэдүүлэг өгөхөөс сэргийлж, яаралтай хамгаалалтад авах ёстой

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336-р цэргийн ангийн байлдагч А нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Тодруулбал, "Өчигдөр гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гарлаа гэх мэдээллийг хийхдээ мэдээллийн ажилтан нь хуулийн үг хэллэг буруу ашигласан. Урьдчилсан дүгнэлт гараагүй. Тухайн цэрэгт гар хүрсэн бичлэг бий. Уг хэргийг хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгүүлэхээр прокурорт хандсан. Мөн холбогдсон цэргийн албан хаагчдыг цагдан хорих саналаа прокурорт өгсөн" гэсэн юм. 

Тэгвэл уг хэргийн талаар талийгаач хүүгийн өмгөөлөгч Э.Билгүүн өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336-р цэргийн ангийн байлдагч А амь насаа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд заасан мөрдөн шалгах  ажиллагаа хийлгүйгээр хэргийг золгүй явдал хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөрөө мэдэгдэл хийлгэж байгаа нь хууль бус юм.  

 Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь мөн цэргүүдийг дэглэх, тамлаж тахир дутуу болгож байсан тохиолдлууд нэг бус удаа дараа гарч байсан. Энэ удаа А-г кросс гүйлтэд гүйж байгаад бахардаж унахад цэргийн ангийн удирдлагууд битгий баашлаад бай гээд дээрээс нь хөлөөрөө дэвсэж, харгисаар зодсон асуудал гарсаныг хамт гүйж байсан цэргүүд  гэрчилнэ.

Камерын бичлэгт байгаагаар А-г тэнхээгүй болтол гүйлгэж, зодсоны дараа өрөөнд орж ирж хувцсаа өлгөөд ухаан алдаад унах үед талийгаачийг чирээд камертай бүсээс аваад явсан ба  1 цаг гаруй хугацаанд хаана байсан нь тодорхойгүй байсан. Харин  1 цаг гаруй хугацааны дараа цэргийн ангийн эмчийг үзэхэд нас барсан байдалтай байсан.

Талийгаач А нь дөнгөж 19 настай, ямар нэг суурь өвчингүй, бие бялдрын хувь эрүүл байсан учир цэргийн албанд тэнцсэн бөгөөд  золгүй байдлаар өөрөө нас барах ямар ч үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан.

Мөн хуулийн 9.1-р зүйлийн 2 дахь хэсэгт “...Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж зааснаас бус шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэж огт заагаагүй.

Цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хуульд байхгүй урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй нас барсан гэсэн хэт нэг талыг барьсан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсч байгаа бөгөөд уг буруу мэдээлэл тараасан цагдаагийн байгууллагын ажилтныг шалгуулна.

Талийгаачийн биеийн гадна харагдах нуруун хэсэгт үүссэн улайлт нь хүүрийн толбо биш, гадны нөлөөтэйгээр бий болсон гэмтэл, шарх гэж үзэж байна" гэлээ. 

Тиймээс зодсон цэргийн ангийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах, Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй цэргийн ангийн эмч нарт Эрүүгийн Хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх хэргийн улмаас хохирогч амь насаа алдсан, тухайн гэмт хэргийг таслан зогсоогоогүй цэргийн ангийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн 23.5-д заасан Албан тушаалдаа хайнга хандсан гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга Д.Баатаржав нарт гомдол гаргасан. Мөн уг хэрэг нь онц ноцтой, хүнд гэмт хэрэг учир ЦЕГ-ын Онц Хүнд Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах харьяаллыг тогтоолгох хүсэлт гаргасан" гэлээ. 

Түүнчлэн тухайн үйл явдлыг гэрчлэх гэрчүүд /хамт гүйж байсан цэргүүд/ цэргийн ангийн албан хаагчдын дарамт шахалтаас айж, худал мэдүүлэг өгч болзошгүй тул яаралтай хамгаалалтад авч өмгөөлөгчийг оролцуулан мэдүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга Д.Баатаржав нарт гаргасан. Талийгаачийн цогцост үзлэг, бүрэлдэхүүнтэй шинжээчээр задлан шинжилгээ хийлгэж үхлийн шалтгааныг тогтоолгох хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга Д.Баатаржав нарт гаргасан болно" гэсэн юм. 

Х.Соёл



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.