Найдвар алддаггүй хүү Найдангийн Түвшинбаяр Олимпийн наадмаас хос медаль хүртсэн ганцхан тамирчин Н.Түвшинбаяр аваргыг барилдсаны дараа ялвал “Ясны төрмөл бөх хайртай дуртай” гэцгээж, ялагдвал “Улс төр гэж байхаар бэлтгэлээ хийхгүй” гэх зэргээр урамыг нь хугартал муулцгаах. Муу үг хэлж хүн мохоох дуртай хүмүүсийг хэлэх үггүй болтол нь эрэмгий барилддаг аварга маань энэ жилийн УАШТ-д жин өгсөн оролцож дүү нараа бүгдийг нь ялан шинэ жиндээ ч босоо гэдгээ баталлаа.
Шинэ оны эхэнд Азербайжаны нийслэл Баку хотноо явагдсан Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны шүүгч, дасгалжуулагчдын сургалт, семинарын үеэр Риогийн олимпоор Н.Түвшинбаяр Кубын жүдоч Арментерос Хосетай барилдсан бичлэгийг шүүн хэлэлцсэн ба манай бөхийг оноо алдаагүй хэмээн шүүгч нар шийдвэрлэсэн билээ. Гэхдээ цаг хугацаа эргэх биш. Шүүгч нар алдаа гаргаагүй бол тэрбээр олимпоос гуравдахь медалиа авах ч байсан юм бил үү. Токиогийн олимпийн шинэ цикл эхэлж буй энэ цаг үед бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа.
Ч.Амар
Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо
SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ
Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.