Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ-ий нээлт өчигдөр болсон юм. Хоёр рингэн дээр зэрэг явагдаж буй УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-д жинд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, МУГТ Д.Отгондалай хоёрдугаар тойрогт Баянхонгор аймгийн залуу тамирчин С.Өсөхбаярыг яллаа. Дашрамд дурдахад Боксын холбооны Их хурал тун удахгүй хуралдаж шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэнэ. Шинэ ерөнхийлөгчөөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд, "МАК" компанийн захирал Б.Нямтайшир нар яригдаж байгаа юм байна. Тэмцээн өдөр бүр 14:00 цагаас эхлэнэ.
Ч.Амар
МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны TOP-15-д эрэмбэлэгджээ
"Х.Тэмүүжинг дэмжиж" алсдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг муулах Х.Баттулгын ажиллагаа яваад байж магадгүй байна
Хаачив
С.Баярцогтоос дахин эмээх, гүтгэх ажиллагаа эрчимжлээ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.