|

Lodko: Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулах хамгийн гайхалтай

2017 оны 1-р сарын 11

Энэ мэдээ хуучирсан буюу 2017-01-11 нд нийтлэгдсэн байна.

Монголын хөгжмийн ертөнцөд хүч түрэн гарч байгаа шинэ залуу уран бүтээлч Лодкотой ярилцлаа. Шинэ үеийн шилдэг залуу дуучин тэрбээр шинэ цомог, шинэ клипнийхээ ажилд ороод тун ч завгүй явна.

- Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны шинээр гаргасан клипний тухай ярианаас эхлэе.

- Таньд ч гэсэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. "Чи аялгуу" дууныхаа клипийг дүрсжүүлж дуусгалаа. Телевизүүдээр саяхан цацагдаж эхэлсэн. Миний хувьд анхныхаа цомгыг гаргах гэж байгаа, мөн дуунууддаа шинэ клип хийлгэж байгаа учраас ажил ихтэй, зав чөлөө муутай л байна.

- Анхныхаа дуугаа хэзээ зохиож байсан бэ?

- Анх тавдугаар ангид байхдаа анхныхаа дууг зохиож байсан. "Мөнхөд хайрын эзэн" дуу бол миний анхны уран бүтээл байсан.

- Тавдугаар анги гэхээр их багаасаа урлагт хөл тавьсан хэрэг үү?


- Би цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн "Яргуй" наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагын үзлэгт ордог байлаа. Сансарын 48-р сургуульд байхдаа найзуудтайгаа "Frendly Frends" хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан юм. Арван жилдээ их л идэвхитэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан.

- Урлагын хүн болоход чухам юу нөлөөлсөн бэ?

- Аав ээж хоёр л их нөлөөлсөн дөө. Манай ээж Орост суралцаж байхдаа бас дуулдаг байсан юм байна лээ. Тэр ч утгаараа манай гэр бүлийнхэн одоог хүртэл намайг дэмждэг. Өөрөө дуугаа зохиож, хүмүүсийг баярлуулж, түүнээсээ таашаал авна гэдэг уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг.

- Тайзан дээр гарахын жаргал юунд байдаг юм бол?

- Урлагийн хүн байх их сайхан санагддаг. Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулж, уйтгарлуулж бүх л мөчид нь дуугаараа хамт байна гэдэг үнэхээр гайхалтай. Би өөрөө хүртэл тайзан дээр өөр хүн болсоноо мэдэрдэг.

- Дунд сургуулиа төгсөөд ямар чиглэлээр суралцсан бэ?

- Дунд сургуульд 48-р сургуульд байсан. 10 ангиа 50-р сургуульд төгсөөд "Сити" сургуулийн дуулаачийн ангид орсон доо. Мөн МҮИС-ын хууль зүйн удирдлагын сургуулийг төгссөн.

- Залуу дуучдад хамгийн их тулгардаг асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Энэ асуудлаа яаж шийддэг вэ?

- Санхүүгийн асуудал бүх хүмүүст тулгадаг бэрхшээл. Гэр бүлийнхэн маань миний уран бүтээлийг дэмждэг болохоор санхүүгээр маш их дэмждэг. Мөн би өөрөө одоо хөдөлмөрлөж байгаа болохоор санхүүгээ болгоод явж байна. Бага байхад аав ээж 2 л дэмжинэ шүү дээ.

- R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Ямар уран бүтээлчээс эрч хүч, урам зориг авдаг вэ?

- Гадаадын дотоодын R&B урсгалаар дуулдаг бүтээлчдээ сонсоно. Энэ урсгал дотроо бас маш олон урсгалтай. Манайд гэхэд Д.Болд, BX гээд өөр өөрийн чиглэлээр дуулдаг дуучид байгаа. Тэдний шинэ соргог гэсэн уран бүтээлүүдийг нь сонсож өөрийгөө эрчилж үлгэр дуурайл авч хурцлагддаг даа.

- Шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Шинэ цомог хэзээ гарах бол?


- Энэ ондоо есдүгээр сард гаргах бодол байгаа. Шинэ цомог 15 дуутай байна. Миний анхны цомог болохоор чанартай, сонсогчдын талархал хүлээсэн цомог гаргахыг хичээж байгаа. Мөн 4-5 дуугаа клипжүүлнэ.

- Уран бүтээлээ хийхэд юун дээр илүү их анхаардаг вэ?

- Нэгдүгээрт Шүлэг, сүүлийн үеийн дууны шүлгүүд их утга агуулга их муутай санагддаг. Тийм болохоор үгээ зохиохдоо, үгийн утга санаандаа маш их анхаарч байна. Сайн шүлэгтэй дуу бол аяндаа сайн уран бүтээл болдог. Хоёрдугаарт дуугаа зохиогоод аранжировкоо сайн хийлгэх нь уран бүтээлч болгоны зорилго.

- Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

- Намайг дэмждэг бүх хүмүүс, сонсогчид, найз нөхөд, гэр бүлийнхэндээ бүгдэд нь баярласанаа илэрхийлье. Миний бие та бүхнийхээ итгэлийг алдахгүй цаашид олон сайхан уран бүтээл хийж, та бүхнийхээ сонорыг мялаах болно. Та бүхний юу санасан есөн хүсэл биелэх болтугай

 

 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.