|

Б.Намтай: Бүх өвчний үндэс болсон ядаргааг 5-аас 7 хоногт арилгах боломжтой

2017 оны 1-р сарын 9

Энэ мэдээ хуучирсан буюу 2017-01-09 нд нийтлэгдсэн байна.

Монгол хүмүүсийн дунд сүүлийн үед мэдрэлийн ядаргаа, стресс гэсэн оноштой өвчтөнүүд олширч байна. Энэ нь ядаргааг төдийлөн тоодоггүй амьдралд байж байдаг ердийн зүйл хэмээн хүлээн авдаг монголчуудын хэнэггүй зантай шууд холбоотой. 

Харин судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг нотолсоор байгаа.

Тиймээс бид олон өвчний эх үүсвэр болдог ядаргааны талаар “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтайтай ярилцлаа.

-Орчин цагийн хүн бүрийн толгойны өвчин болсон ядаргаа гэж яг юу вэ?

- Ядаргаа гэдэг орчин цагийн тахал болсон бүх өвчний суурь юм. Энэ нэр томъёо харьцангуй сүүлд гарч ирсэн ч маш өргөн далайцтай судлагдаж байгаа сэдэв. Санал нэгддэг зүйл бол орчин үеийн хүмүүсийн ихэнх нь тодорхой хэмжээний ядаргаатай байна гэж. Ялангуяа хөдөө орон нутгийн хүмүүсээс илүүтэй хот суурин газрынхан ядаргаа болон ядаргааны хам шинж өвчинд илүү өртөмтгий байдаг.

Хүний бие махбодь өөрийн гэсэн тодорхой хэмжээний эрчим хүчтэй, түүнийгээ тасралтгүй тэтгэн бүрэлдүүлдэг.  Ажил амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэж бие махбодь, эд эсийн түвшинд амин эрчим энергийн зарцуулалт ихэсдэг тул энэ хэмжээндээ хүртэл сэргээн нөхөгдөх шаардлага гардаг. Харин гүйцэд нөхөгдөж чадахгүйн улмаас эрчим энергийн дутагдал үүсч өдөр хоногоор хуримтлагдсаар тодорхой хэмжээнд хүрч бие махбодид зарим өөрчлөлт, биологийн хариу урвал шинж тэмдгийг үүсгэдэг. Энэ шинжийг ядаргаа буюу түүний хам шинж өвчин гэдэг.

-Ядаргаанд орсноо хүн ер нь яаж мэдэх вэ?

-Ихэвчлэн ажил амьдралын эрч хүч сулрах, биеийн дархлаа буурах, өвчлөмтгий болох, тэсвэрт чанар харих, нойр хөнгөрөн үс унах, сэтгэл санааны хувьд бачимдуу, мартамхай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ дээ. Ядаргаа бол ерөнхийдөө хөгшрөлтийн түргэсгүүр, эрүүл мэндийг сорогч шимэгч хорхой гэж хэлж болно. Тиймээс ядаргааны тухай ойлголтоо дээшлүүлж, түүнээс сэргийлэх, тайлах наад захын ухагдахууныг өөртөө суулгах хэрэгтэй юм.

-Тэгвэл ядаргаа тайлах арга гэж байх уу?

-Өвчин бүхний холын гурван шалтгаан гэж байдаг. Тэрний тэргүүн байранд ядаргаа ордог. Өнөөгийн нийгэмд найман настай хүүхдээс наян настай буурлыг аваад үзэхэд бүгд тодорхой хэмжээгээр ядаргаанд орсон байдаг. Их, бага, хүнд, хөнгөнөөрөө л ялгаатай байдаг. Аль ч төрлийн ядаргааг манай эмнэлэг цогцоор нь эмчилж байгаа. Тодруулбал, өрнө дорнын анагаах ухаан хосолсон ядаргааны цогц эмчилгээнүүд хийгдэж байгаа. 

-Архаг ядаргаатай хүмүүс хэдэн хоног эмчлүүлэх шаардлагатай вэ?

-Архаг ядаргаатай гэж бодвол 5-аас 7 хоног эмчлүүлнэ. Өдрөөр эмчлүүлэх үү, хэвтэж эмчлүүлэх үү гэдгээ өөрсдөө сонгох боломжтой.

-Хүмүүс өөрийнхөө ядаргааг хөнгөн, архаг гэдгийг нь өөрөө ялгах боломжтой юу?

-Үүнийг мэдэхэд маш амархан. Нэгдүгээрт ядаргаатай хүн уурламтгай, бачимдуу, нойр муутай, ой тогтоолт муутай болно. Хоёрдугаарт хий нь гарсан бөмбөг шиг жаахан ажил хийгээд л хөлс нь гараад ядраад сульдаад эхэлдэг. Гуравдугаар ядаргаатай хүн гар хөл нь хүйтэн оргиод хөлрөмтгий болчихдог. Харин архаг ядаргаа нь биеийн тогтолцооны үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Тухайлбал, эмэгтэй хүн жирэмслэхгүй болно, бэлгийн үйл ажиллагааны доголдолтой /дур хурдан тавьдаг/ болно. Ингээд архагшаад ирэхээрээ янз бүрийн өвчин болдог. Дээрээс нь ядаргаа ханиад, харшил гэх мэт элдэв янзын өвчин хаана байна. Тэр бүхнийг даллан дуудаад авч ирээд байдаг. Тиймээс манай эмнэлэг үүнийг эмчлэх цогц эмчилгээг сүүлийн 10 жил судлан боловсруулаад өнөөдөр эмчилгээндээ нэвтрүүлээд ажиллаж байна.

-Яг ямар ямар эмчилгээ хийгддэг вэ?

-Ядаргааны бүтэн бариа, тосон бариа, сүүн бариа, ядаргаа тайлах ханд, ядаргааны хоол эмчилгээ хүртэл хийгддэг. Мөн европ эмчилгээ буюу дусал болон тарианууд хийгдэж байгаа. Хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд зөвхөн ядаргаа гэлтгүй өөр таны юу өвдөж байна. Тэрэнд нь тохирсон уламжлалт болон европ бүх төрлийн хавсарсан эмчилгээг хийж байгаа. Дорно дахины анагаах ухаанд ядаргааны учир начрыг нь сайн олоод эмчилж чадвал ихэнх өвчин аяандаа эдгэнэ гэж үздэг. Тэгэхээр ихэнх өвчин ядаргаатай холбоотой байна гэсэн үг. Тиймээс бид түмэн олныхоо эрүүл мэндийн төлөө ядаргааг цогцоор нь эмчлэх эмчилгээг боловсруулсан.

-Танай эмнэлэг ер нь ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай Найрамдал эмнэлэг нь 2009 оноос ядаргаа, үе мөч, арьс харшлын чиглэлээр гол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин 2015 оноос үйл ажиллагаагаа тэлж дотор, мэдрэлийн чиглэлээр эмчилгээ оношлогоо явуулдаг болсон. Монголдоо дээгүүрт ордог нөлөө бүхий дотор, мэдрэлийн эмч нар манайд ажилладаг. Мөн Хятадын зүү төөнүүрийн үе дамжсан эмч ирж манай залуу эмч нарыг дадлагажуулж зүү төөнүүр болон таван заслын чиглэлээр гүнзгийрүүлэн ажиллаж байгаа.

-Танай эмнэлэг өвөрмөц эмчилгээгээрээ их алдартай юм байна лээ. Яг ямар эмчилгээ байдаг юм бэ?

-Яс үе мөч /яс ургалт, өвдөг мөрний архаг үрэвсэлүүд, суудлын мэдрэлийн өвчин, хүзүү нурууны шохойжилт/, ангина хэрх тулай, арьсны өвчинд өрнө дорнын анагаах ухааны хосолсон эмчилгээг хийдэг. Мөн өнөөгийн нийгэмд хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа ядаргааны эмчилгээг хийдэг.

Эрүүл амьдрах ухаан..(Хэрх буюу Тулай өвчин...)

 

Т.Гэрэл



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.