Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” багийн ахлагч асан Стивен Жеррард “Манчестер Юнайтэд”-ын хагас хамгаалагч Поль Погбагийн тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Жеррард “Погба өдөр ирэх тусам илүү сайн тоглолтыг үзүүлж, чадварлаг болж байгаа. Тэр их авьяаслаг тоглогч гэдэг нь тодорхой болж байна. Мань хүн дэндүү их нэр алдартай болсноор багагүй дарамтыг амссан болов уу.
Тиймээс багийнхаа тоглолтын хэмнэлээс хоцорч байлаа. Тэгвэл одоо түүнд зөв зүйтэй байрлалыг нь олж өгсөн. Кэррик түүний сул орон зайг маш сайн дүүргэж байгаа. Тийм учраас Погба улам сайжирч байгаа юм. Тэр залуу байна. Чац урттай. Дээр нь чадвартай нь ямар ч эргэлзээгүй. Одоо тэр дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэг болж чадсан. Цаашид улам сайжрах биз ээ. Үнэнийг хэлэхэд, түүний энэ сайжралт “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигч намайг нэлээн зовоож байгаа шүү” хэмээн ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/72706.shtml#sthash.4jZoDrHB.dpuf
Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо
SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ
Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.