|

Спортын дуулиан 5: Монголчууд "Багийн спортоор амжилт гаргахгүй" гэдэг ҮЛГЭР төгсгөл болов

2016 оны 12-р сарын 21

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-12-21 нд нийтлэгдсэн байна.

Тайвань Азийн оюутны эмэгтэй багуудын АШТ-д Хонг Конг, Макаог хожин 5-р байр эзлэв.

3х3 Сагсан бөмбөгийн шигшээ баг. Азийн элсний спортын наадмын мөнгөн медальт.

3х3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг. Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт.

Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг. Оюутны Азийн АШТ-ий аварга

2013 онд ОХУ-ын Казань хотноо зохиогдсон Дэлхийн Оюутны Универсиад Их наадамд Монголын сагсан бөмбөгчид анх удаагаа оролцсон билээ. Манай оюутан залуус хэсэгтээ Серби, Румын, Япон, Филиппинийг хожин шилдэг 16-д шалгарч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулан, өөрсдөө ч урам зориг орон амжилт гаргах итгэл дүүрэн болсон юм. Урьд өмнө нь олон онооны зөрүүгээр хожигдон, хөгжөөн дэмжигчидээ гонсойлгодог байсан бол Казаньд болсон наадмаас хойш манай тамирчид шат шатаар ахисаар байна. Яг жилийн дараа БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн наадамд эрэгтэй, эмэгтэй баг амжилттай оролцож, наймдугаар байр эзэлсэн билээ.

Үүний зэрэгцээ ирээдүй хойч үеээ бэлдэхэд анхаарч Сурагчдын болон U 15-17, өсвөр залуучуудын 3х3 зэрэг олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа сургаж оролцуулан туршлага суулгасанаар өнөөдрийн амжилтад хүрээд байгаа юм. Энэ онд л гэхэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Бүх Оросын сурагчдын АШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль, Австри улсын Клагенфурт хотноо болсон "United World" тоглолтын эрэгтэй U16 насны ангилалд хүрэл медаль хүртсэн.
Мөн Тайваньд болсон Азийн оюутны эмэгтэй багуудын АШТ-д Хонг Конг, Макаог хожин 5-р байр эзэлсэн билээ.

Мөн эх орондоо зохиогдсон Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 6-р тэмцээнд Монголын оюутны шигшээ баг шалгарч, Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медаль эзэд болсон юм.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдсөн бөгөөд манай шигшээ баг өмнө хоёр ч удаа хүрэл медаль зүүсэн амжилттай байсан.

Үүнээс хэдхэн хоногын дараа есдүгээр сарын 29-нд Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн болсон юм.

Манай сагсан бөмбөгчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртсэн.

Энэ оны ОРГИЛ амжилтаа БНХАУ-ын Шиамен хотноо 2016 оны арваннэгдүгээр сарын 19-24-нд оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд гаргаж ДАШТ-д анх удаагаа Мөнгөн медалийн болзол хангасан юм. Монголын тамирчид энэ тэмцээнд оролцох эрхээ БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон Ази тивийн АШТэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэнээр авсан ба Дэлхийн оюутны спортын холбоонд бүртгэлтэй 190 гаруй орноос зөвхөн эрхээ авсан шилдгүүд нь оролцдог онцлогтой тэмцээн юм. Уг ДАШТ-д таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдсөн. Өмнө нь Монголчууд сагсан бөмбөгийн спортоор дэлхийн хэмжээний тэмцээнд оролцсон түүх байхгүй байсан ч анх удааг оролцоод өндөр амжилт үзүүлэн гайхамшиг бүтээсэн. Монголын багийн бүрэлдэхүүнд Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчид өрсөлдсөн ба багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар ажилласан юм.

Б.Батзолбоо, А.Гансүх, Э.Дөлгөөн, Г.Чинбат нар хэсэгтээ Хятад, Тайланд, Малайзыг хожиж, Унгарын шигшээ багтай тоглохдоо тактикийн ялагдал хүлээж, хэсгээсээ хоёроор гарсан. Хасагдах шатанд Австралийн багийг, хагас шигшээд Азийн гурван удаагийн аварга Ливаныг хожоод аваргын төлөө тооцоолж байсны дагуу Францын шигшээ багтай тоглосон.

2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Монголын баг Францын багт 12:19 харьцаатай хожигдол хүлээн мөнгөн медалийн эзэд боллоо. Франц Улсын хувьд 2013 оны Европ тивийн аварга, Олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт дэлхийд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын нэг билээ.

Монголчуудын хувьд сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн нь анхны тохиолдол, бүр цаашлаад мөнгөн медалийн болзол хангасан нь багийн спортын түүхэн дэх Дэлхийн тэмцээний анхны медаль болсон. Цааш цаашдаа бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж, тив, дэлхий, Олимпийн наадамд оролцох цаг манай залууст ойрхон байна.

Ч.Амартүвшин

 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.