Английн “Астон Вилла”-гийн бүх хувьцааг Хятадын Recon Group консорциум худалдан авлаа. Америкийн бизнесмэн Рэнди Лернер Английн багийг авсаныхаа дараагаар зарж буй нь энэ юм. Эхэндээ Лернер клубээ 200 сая паундаар зарахыг чармайсан ч хэрэг дээрээ 65 саяар л зарахад хүрсэн байна. “Астон Вилла”-гийн шинэ хятад эзэн Тони Зянтонь Сягийн өгүүлснээр бол ойрын хугацаанд Премьер лигт багаа эргэн гаргаж, улмаар Европын цомын байрын төлөө өрсөлдүүлэх хэмжээнд хүргэх зорилготой гэнэ. “Астон Вилла”-гийн дасгалжуулагчаар Роберто Ди Маттео томилогдох магадлал их байгаа ажээ.
Р.Гэгээ
Times.mn
Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо
SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ
Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.