“Оскар”-ын шагнал хүртсэн энэ эр хэзээ ч томоожихгүй нь тодорхой болжээ. 69 дэх удаагийн Каннын кинонаадам болж буй эл өдрүүдэд Лео тэнд очсон оддын нэг нь байтал Францын далайн эрэг дээр алжаалаа тайлж байгаа аж. Ди Каприогийн хувьд Улаан хивсний ёслолд оролцоогүй ч шөнийн цэнгээний газар орж, олны нүдэнд өртөж амжжээ.
Леонардог сайн найз, "Хүн-Аалз" Тоби Магуайрынхаа хамт Gotha клубт хамт явж байхыг нь харсан байна. Эрчүүд наргиж цэнгэж, ууж идэхээс гадна эмс хүүхнүүдэд сээтэгнэжээ. Энэ үеэр ди Каприо нэгэн нууцлагхан хар үст бүсгүйтэй жиг ургуулсан гэнэ.
Леогийн хувьд папараццичдын дурангаас энэ удаа зугтаж чадаагүй бөгөөд түүний “халхавч” болсон малгай нь аль эрт гэрэлд цохиулсан билээ. Уг нууцлаг гоо бүсгүй ч олны танил нэгэн гэдэг нь тодорхой болжээ. Леогийн урхинд ээлжит нэгэн загвар өмсөгч, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Жоржия Фоулер орсон аж.
Эх сурвалж www.wikimon.mn
"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая
Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа
Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.