Английн лигийн менежерүүдийн холбооноос жил бүр тодруулдаг “Оны шилдэг менежер”-н шагналыг Лейстер Сити клубын 64 настай Итали мэргэжилтэн Клаудио Раньери хүртлээ. Итали мэргэжилтэн К.Раньери Лейстер Ситиг удирдсан эхний жилдээ ийнхүү Английн Премьер лигийн аваргын цомыг хүртсэн. Уг шагналыг хүртэж буй Британи бус 2 дахь дасгалжуулагч болж байна. Өмнө нь Арсеналын Франц мэргэжилтэн А.Венгер 2002, 2004 онуудад тус шагналыг хүртэж байсан.
2016 оны шилдэг дасгалжуулагчаар К.Раньеритай Брайтон энд Хоу Альбион багийн дасгалжуулагч К.Хьютон өрсөлдсөн. Брайтон энд Хоу Альбион баг энэ улиралд чампионшип лигт 3-р байранд орсон.
Эх сурваж: Ssport.mn
Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо
SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ
Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.