Жүжигчин Мэган Фоксын шүтэн бишрэгчдийн тоо эрс багасаж мэдэх гэнэ. Тун удахгүй гурван хүүхдийн ээж болох гэж байгаа жүжигчин эмэгтэй цаашид илэн далангуй хэсгүүдэд тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Цагтаа Холливудын секс бэлгэдэл байсан Мэган удахгүй өсөж том болох гэж байгаа хүүхдүүдийнхээ сэтгэлийг ийм байдлаар хамгаалахыг хүссэн байна. Энэ талаар тэрбээр “Хүүхдүүд дэлгэцэн дээр өөрийнхөө ээжийг харахаараа цочирдолд ордог. Гэтэл тэр хэсгүүд нь хэт илэн далангуй байдалтай байвал болохгүй шүү дээ. Хүүхдүүд маань урлаг болон бодит байдал хоёрыг зааглаж чадах эсэхэд би эргэлзэж байна” гэж ярьжээ. Фокс бүсгүй кинонд тоглодог бүх ээжүүдэд энэ асуудал тулгардаг гэдгийг өгүүлэв. Хэрэв найруулагчид, продюссерүүд түүнийг ойлгохгүй бол тэрбээр кино ертөнцийг бүрмөсөн орхиход бэлэн гэдгээ мэдэгдсэн аж.
"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая
Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа
Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.