“Арсенал” баг Английн Премьер лигийн тоглолтуудынхаа шууд дамжуулалтаас хамгийн их буюу 101 сая фунт стерлингийн орлогыг олжээ. 96,8 сая фунт олсон “Манчестер Сити” хоёрт бичигдсэн бол “МЮ” 96,3 сая фунт стерлинг олж гуравт, “Тоттенхэм” 95 саяыг хуримтлуулж дөрөвт бичигдсэн аж.
Харин лигийн аварга болсон “Лестер” баг 93,3 сая фунт стерлинг олжээ.
Энэ мөнгийг хэдэн үе шаттайгаар олгодог юм. Нэгдүгээрт, баг болгон баталгаатай 55 сая фунт стерлинг авна. Дараа нь хүснэгтийн байрлалаас шалтгаалж баг бүр нэмэлт 1,24 сая фунтыг авдаг аж. Дээр нь багууд Match of the Day-ээр гарсныхаа төлөө 750 мянган фунт стерлинг хүртдэг байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо
SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ
Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.