МАДРИД. /Prensa Latina/. Испанийн "Барселона" баг мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн аваргын цомыг 24 дэх удаагаа хүртэх тун магадлалтай байгаа бөгөөд үүний тулд "Лос Карменес" цэнгэлдэх хүрээлэнд "Гранада" багтай тоглохдоо заавал хожих ёстой болж байна.
"Барселона" багийн хувьд Аргентины Лионель Месси, Бразилын Неймар да Силва болон Уругвайн довтлогч Луис Суарез нараар хүчээ зузаатгажээ.
Одоогоор хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгодог "Пичичи"-ийн шагналыг авах тоглогчдын жагсаалтыг 37 гоолтойгоор Суарез тэргүүлж эхлээд байна. Түүний араас нэхэж буй Португалын Кристиано Роналдо /33 гоол/ уг шагналыг авахын тулд аль болох олон гоол оруулах хэрэгтэй болж байна.
Телмо Зарра болон Хюго Санчес нарын нэг улиралд оруулсан гоолын дээд амжилтыг /38 гоол/ зөвхөн Кристиано Роналдо /48 гоол/ болон Лионель Месси /50 гоол/ нар эвдэж байжээ.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ
Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо
SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ
3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
Сэтгэгдэл (9)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.