
Японы Михама атомын цахилгаан станцын оператор компани шинэ станц барих геологийн хайгуулын ажлыг сэргээхээр хэлэлцэж байна. Хэрэв хайгуулын ажил сэргээгдвэл 2011 онд Фукушима Дайчи атомын цахилгаан станцын ослоос хойших анхны шинэ реактор бий болох юм. Тодруулбал, Кансай цахилгаан эрчим хүчний компани 2010 онд Фукуи муж дахь станцын байранд шинэ реактор барих судалгааг хийж эхэлсэн боловч Фүкүшима станцад гарсан ослын дараа уг ажлыг түр зогсоосон аж. Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани зогсоосон ажлаа үргэлжлүүлэх талаар хэлэлцэж, мужийн болон бусад эрх баригчдад албан ёсны хариуг мэдэгдэхээр төлөвлөж байна.
Фүкүшима станцын ослоос хойш Японы засгийн газар атомын цахилгаан станцын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөгүй байсан. Гэсэн хэдий ч олон улсын нөхцөл байдал зэрэг хэд хэдэн шалтгаанаас улбаалан цөмийн эрчим хүчийг дээд зэргээр ашиглахыг эрмэлзэх болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал