Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ

2025-7-19
2

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбигййн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбигййн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна. Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтэн, судлаачид малтлага  хийж байна.

Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбигййн  төрт Улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо.

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн-гийн судалгааны баг 2019 оны намар тухайн дурсгалт газрыг шинээр нээн илрүүлж, 2022-2024 онд хэмжилт болон “3D” баримтжуулалтуудыг тус тус гүйцэтгэж байжээ. Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны гурван булш, жирийн иргэний хоёр булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж байгаа аж. Мөн малтлагын явцад язгууртны нэг булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байсныг судалгааны багын ахлагч өөрийн цахим хуудаснаа онцлон тэмдэглэжээ.

Тодруулбал, судалгааны багын ахлагч, Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай өөрийн цахим хуудаснаа “Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс онц сонирхолтой олдворууд илрээд байна. Хамгийн сонирхолтой нь 7 см зузаантай зэрэгцээ 2 модон австай бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагджээ. Авсны толгой хэсгийн даавуун дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдана.

Малтлагаас хар болон зээрд (хондон) зүсмийн модон 2 морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар болон өөр бусад онц сонирхолтой олдворууд тахилын хэсгээс гараад байна. Малтлагын явцад ажиглаж байхад тус бунхан Хүннү, Сяньбигийн язгууртнуудын бунхан үйлдэх завсрын хэв шинжийг агуулж байгаа юм. Учир нь тус бунхныг сяньбичүүд үйлдэхдээ газрын гүн хөмөглөж бус Хүннүгийн язгууртны булш шиг газарт дөрвөлжин нүх ухаж дүнз зангидаж бунхан байгуулжээ. Гэтэл олдворууд болон булшны гадаад бүтцийн хувьд усан татаал шуудуутай, түүний дотор шороон овгор байгууламж хийсэн нь сяньбигийн бусад газарт малтсан дурсгалуудтай ижил ажээ. Эндээс л гэхэд Хүннү, Сяньбигийн язгууртны бунхны хувьсал өөрчлөлт хэрхэн явагдсаныг харах боломжийг олгож буйгаараа түүхэн чухал нотолгоо болж байгаа юм” гэж судалгааны явцын талаар мэдээлэл хүргэсэн байна.

Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажил дээр Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний Төв-ийн мэргэжлийн судлаачид болон бусад мэргэжлийн байгууллагын судлаачид хамтран ажиллаж байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.