Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ

2025-6-11
1

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадын дарга Ши Жиньпинтэй анх удаа утсаар ярьжээ. Хоёр улсын удирдагчид Өмнөд Солонгос, Хятадын стратегийн түншлэлийг цаашид улам гүнзгийрүүлэн ажиллахаа онцлон тэмдэглэжээ. Мөн Ли Жэ Мён Хятадын дарга Ши Жиньпинийг энэ оны сүүлээр Өмнөд Солонгост болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад урив.

Хэрвээ Ши Жиньпин "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцвол Хятадын даргын Өмнөд Солонгос дахь 11 жилийн дараах анхны айлчлал болно.

Ли Жэ Мён албан тушаалаа хүлээж авснаас хойш ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба, Хятадын дарга Ши Жиньпин нартай утсаар яриад байна.

Өмнөд Солонгос улс АНУ-тай эвслээ бэхжүүлэхийг чухалчилдаг ч гэлээ хамгийн том худалдааны түнш Хятадыг мартаж болохгүй. Хятад бол Өмнөд Солонгосын хувьд эдийн засгаа тогтвортой байлгахад туслах стратегийн чухал ач холбогдолтой түнш.

30 минут үргэлжилсэн ярианы үеэр Ши Жиньпин Лид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, Хятад улс стратегийн түншлэлийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн "APEC"-ийн дээд хэмжээний уулзалт Хойд Кёнсан мужийн Кёнжү хотноо аравдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдана. Харин ирэх оны уулзалтыг Хятад улс зохион байгуулах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.