
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б. Хурцыг Тайвань дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилохоор Тайванийн талд Монгол Улсын Засгийн газраас санал болгосон байна.
Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бид нийслэлд байгаа Тайванийн төлөөлөгчийн газарт Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр Б.Хурцыг томилохоор санал болгосон. Тайванийн талаас зөвшөөрөх эсэх хариуг нь авсны дараа мэдэгдэнэ.

-Хүний эрх зөрчсөн асуудлаар ял зэм хүлээж байсан хүнийг диломат албанд томилох нь зохимжтой юу?
-Мэдээж зохимжгүй. Гэхдээ тийм мэдээлэл манайд ирээгүй. Бид ийм мэдээллийг хууль хяналтын байгууллагаас авдаг. Хурц гуайн хувьд урд нь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан юм билээ. Ямар ч байсан айлаас хариуг нь ирэхээр нь хэлье” гэсэн мэдээлэл өглөө.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал